Япон улсын Шига их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Хамтын ажиллагааны гэрээний дагуу, МУИС-ийн оюутан тухайн сургуульд 1 эсвэл 2 улирлын туршид суралцах боломжтой юм. Англи, япон хэлний шалгалтын оноотой, голч дүн 3.0- оос дээш бол давуу тал болно. Сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болоод өргөдлийн маягтыг доорхи линкээр орж үзнэ үү.
Шига их сургуулийн талаархи мэдээлэл
Хөтөлбөрт хамрагдах өргөдлийн маягт
Дотуур байранд орох өргөдлийн маягт
Сонирхсон оюутнууд studentaffairs@num.edu.mn хаягаар цахимаар холбогдох буюу МУИС-ийн 1-р байрны 219 тоотоос ирж мэдээлэл авна уу.
Жич: Шига их сургуулиас МУИС-д суралцаж буй Япон оюутнуудтай танилцаж уулзалт зохиох боломжтой.
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ