Монголын тэргүүлэх групп компаниудын нэг, үндэсний хөрөнгө оруулалттай шунхлай группийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр 2013-2014
Нэг. ЗОРИЛГО, АГУУЛГА
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж, чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглан эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхитэй оролцож, өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.
2013-2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт 12 оюутан сонгон шалгаруулж тэтгэлэг олгоно. Уг тэтгэлэгт:
- Улирал бүрт мөнгөн тэтгэлэг
- Группийн компаниудад ажиллах эрхийг бичиг
- Группийн компаниудад цалинтай дадлага хийх эрхийн бичиг
- Группийн компаниудад дадлага хийх эрхийн бичиг
Хоёр. ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ШАЛГУУР
Шунхлай группийн нэрэмжит Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох оюутан нь дараах тавигдах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн Маркетинг, Олон улсын худалдаа, Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй өдрийн ангийн оюутан байх;
- Их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын оюутан байх;
- Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш эсвэл 88 % ба түүнээс дээш байх;
- Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхитэй оролцох, тодорхой амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй;
- Эрдэм шинжилгээний бүтээл, урлаг, спорт, бусад тэмцээн уралдаанд оролцож тодорхой амжилт гаргасан байвал сайн;
Гурав. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд дараахь шаардлагатай материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:
- Анкет /Анкетийн маягтыг www.shunkhlaigroup.mn цахим хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэт бөглөнө үү./
- Сургуулийн тодорхойлолт
- Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар /Нийт үнэлгээний голч дүн, үнэлгээг гаргасан байх/
- Эрдэм шинжилгээний бүтээл, урлаг, спорт, бусад тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан бол гэрчлэх материалын хуулбар
- “Миний мэргэжил – Миний зорилго” гэсэн сэдвээр 250-иас ихгүй үгтэй эссэ бичиж хавсаргах
- Бүрдүүлсэн материалуудыг дээрх дэс дарааллын дагуу хавтсанд хийсэн байх
Дөрөв. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
Материал хүлээн авах хугацаа: 2013.10.10–2013.10.21-ний өдрийг дуустал дараах хаягаар материалыг хүлээн авна.
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар -13, Чингисийн өргөн чөлөө – 9, Скайтел плаза
Вэб хуудас: www.shunkhlaigroup.m
Утас: +976- 91120202 (3064),
Факс:+976-11-318487,
Емайл: erdenetsetseg@skytel.mn
Захиргаа, Хүний нөөцийн алба, Хүний нөөцийн хэлтэс, Скайтел ХХК
ШАЛГАРУУЛАЛТ:
Хөтөлбөрийн шалгаруулалт дараах үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:
- Бичиг баримт болон эссе бичлэгийн шалгаруулалт
- Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан
- Багаар ажиллах шалгаруулалт
Жич: Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцаан олгохгүй