МУИС-ийн оюутан залууст зориулж Англи улсын тэтгэлэгт хөтөлбөр /Chevening Scholarship/-ийн талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулах тул бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнууд идэвхитэй оролцоно уу.
Тэтгэлэг:
Хууль, эдийн засаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт гэсэн чиглэлээр түлхүү олгогддог, бусад чиглэлээр суралцаж буй оюутнуудад ч бас боломж байгаа бөгөөд Английн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулгаас гадна уг тэтгэлэгээр суралцаад ирсэн төгсөгчдийн төлөөлөл оюутнуудтай уулзаж туршлагаа хуваалцахаар хүрэлцэн ирнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.Studying in the UK 2013.10.28 (poster)
Хэзээ: 2013 оны 10 дугаар сар 28-ны 16.30 цагаас
Хаана: Хичээлийн 1-р байр Дугуй заал
Зохион байгуулагч: Англи улсад төгсөгчдийн холбоо
Английн ЭСЯам
Оюутанд үйлчлэх төв, МУИС
Оюутан залуус Та бүхэн цагтаа ирнэ үү.
Оюутанд үйлчлэх төв