БНСУ-ын шилдэг их сургуулийн нэг ИНХА их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж, элсэлтийн талаар танилцуулах уулзалт зохион байгуулж байна. Тус сургуулийг амжилттай төгссөн гадаад оюутнуудыг БНСУ-ын агаарын тээврийн “KOREAN AIR” компани ажлын байраар хангаж ирсэн бөгөөд сурлагын өндөр амжилт гаргасан гадаад оюутнуудад зориулан сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг нь хариуцах зэрэг олон төрлийн тэтгэлэг дэмжлэгийг олгосоор байгаа билээ.
Энэхүү танилцуулах уулзалтын үеэр тус сургуульд элсэн суралцах, II, III курсээс шилжин суралцах, магистрантур, доkторантурт тэтгэлэгтэй суралцах боломж, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Түүнчлэн дунд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа сурагчдын хувьд энэ намар бүртгүүлээд дунд сургуулиа төгсмөгцөө буюу 2014 оны IX сараас тэтгэлэгтэй суралцах боломжтой юм.
Иймд сонирхсон оюутан залуус, дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Танилцуулах уулзалт
Хэзээ : 2013 оны 10 дугаар сарын 25-ны Баасан гаригийг 16.30- 18.00
Хаана: МУИС-ийн хичээлийн I байрны II давхар. Дугуй зааланд
Холбоо барих:
ИНХА их сургуулийн элсэлтийн алба
Утас : 82-32- 860- 7204, факс : 82-32-860-7210
Email : overowen@inha.ac.kr
Монгол Японы Боловсрол Хөгжлийн Сан
Утас : 9473-7737, 9607-0703
Email : mnjpfed@gmail.com
Хаяг : Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Таван Богд Плаза 209 тоот өрөө. ( Засгийн Газрын ордны зүүн талд хуучин хэвлэх үйлдвэрийн байр)
ИНХА их сургуулийн элсэлтийн алба