Англид төгсөгчдийн холбооны санаачилан Англи улсад суралцахыг хүсэгчдэд, хэрхэн суралцах, Английн тэтгэлэгт хөтөлбөрт яаж хамрагдаж суралцах зөвлөгөө мэдээллийг МУИС-ийн бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байгаа оюутнуудад өглөө. Энэхүү уулзалтыг Английн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвөөс зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр Английн ЭСЯ-аас Англи улсын тэтгэлэгт хөтөлбөр /Chevening Scholarship/ болон бусад тэтгэлэгт хөтөлбөр, хөтөлбөрийн шаардлага, уг хөтөлбөрүүдэд хэрхэн яаж хамрагдах тухай болон бусад эх үүсвэр боломжуудын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, Английн визаны талаархи ерөнхий мэдээллийг оюутнуудад өгсөнөөр оюутан залуус маань Англи улсад суралцах тодорхой мэдээлэлтэй болж чадсан юм.
Мөн энэ үеэр Англид төгсөгчдийн холбооны төлөөлөл оюутан залууст Английн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, яаж суралцсан талаарх өөрсдийн туршлагаасаа хуваалцаж оюутан залуустай нээлттэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.Studying in the UK 2013.10.28 (poster)
Оюутанд үйлчлэх төв