Биологи болон Анагаахын чиглэлээр эрдэм шнжилгээ, судалгааны ажил хийж буй судлаач оюутан, залуусын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлээ олонд хүргэх, тэдний эрдэм судлалын ажлыг дэмжих зорилгоор 2 жил тутамд зохион байгуулагддаг “Symposium-2013” эрдэм шинжилгээний бага хурал IX дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Хамрах хүрээ:
Монгол улсын хэмжээнд Биологи болон Анагаахын чиглэлээр баклаварт суралцаж буй нийт их дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагдах боломжтой.
Хугацаа:
2013 оны 11 сарын 20-нд, ЭМШУИС-ийн төв байр, Оюутны Соёлын төвд
Зохион байгуулагч:
ЭМШУИС-Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг
Монголын Их Дээд Сургуулиудын Консерциум
Илтгэлийн хураангуйг хүлээн авах:
Бүтээлийг oeshn_hsum@yahoo.com хаягаар 2013.11.15-ний 1800 цаг хүртэл мөн 2013.11.14-нөөс 15-ний өдөр 1000-аас 1800 цаг хүртэл ЭМШУИС-ийн төв үүдэнд файл болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авна.
Шалгаруулах журам:
“Symposium-2013” эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн бүтээлээс эхний байранд шалгарсан 15 бүтээл нь илтгэлээ хэлэлцүүлэх бөгөөд бусад бүтээл “Постер” илтгэлээр оролцоно.
Шалгаруулах үзүүлэлт:
Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналтан шалгаруулах үзүүлэлтэд үндсэн болон туслах шалгуур хамрагдана.
Үндсэн шалгуур:
- Шинжлэх ухаанч байдал
- Практик ач холбогдол
- Судалгааны шинэлэг тал
- Зорилгоо биелүүлсэн байдал
- Судалгааны арга зүй
Туслах шалгуур:
- Цаг баримтлал
- Үзүүлэн материал
- Илтгэх ур чадвар
Шагналын сан:
I байр 1ш – Өргөмжлөл, мөнгөн шагнал
II байр 1ш – Өргөмжлөл, мөнгөн шагнал
III байр 1ш – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг постер, 1ш -Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү…