ББС-ийн Экологийн тэнхимийн багш Л.Ариунцэцэг Докторын зэрэг хамгааллаа

Share Button

МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхимийн багш Лхагва овогтой Ариунцэцэг 2013 оны 11-р сарын 04-ний өдөр АНУ-ын Уайомингийн Их Сургуульд “Dynamics of Aboveground Net Primary Production of Boreal Steppe of Northern Mongolia” сэдэвт докторын диссертацийн ажлаа амжилттай хамгааллаа.

Picture1 copy

Багш Л.Ариунцэцэг (зүүн гараас гурав дахь) АНУ-ын Уайомингийн Их Сургуульд Билл Лауэнротын лабораторийн хамт олонтой цуг

Багш Л.Ариунцэцэг нь АНУ-ын Засгийн газрын нэр хүндтэй хөтөлбөр болох Фулбрайтын шинжлэх ухаан, технологийн олон улсын хөтөлбөрийн санхүүжилтээр тус сургуульд 2010 оноос эхлэн суралцсан бөгөөд уг сэдэвт ажлаа өнөө цагийн тэргүүлэх экологичдийн нэг болох профессор Уилъям К.Лауэнрот (William K.Lauenroth, http://scholar.google.com/citations?user=GRgp-PEAAAAJ&hl=en) -ын удирдлагаар хийж гүйцэтгэсэн юм. Уг диссертацийг хамгаалуулах комиссын бүрэлдэхүүнд William K.Lauenroth, Stephen E.Williams, Ingrid C.Burke, Daniel B.Tinker, Б.Болдгив нар ажиллалаа.

Энэхүү ажил нь Олон улсын удаан хугацааны экологийн судалгааны сүлжээний хүрээнд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт тус тэнхимээс хэрэгжүүлж ирсэн урт хугацааны цогц судалгааны нэгэн хэсэг бөгөөд Умард Монголын экосистемийн бүтээмж, түүний динамикт нөлөөлж буй болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ирээдүйд нөлөөлж болох хүчин зүйлсийн нөлөөг олон жилийн турш туршилтын болон мониторингийн аргаар судалсан ажлын үр дүн юм. Ийнхүү биологи-экологийн салбарт докторын зэрэг амжилттай хамгаалсан багш Л.Ариунцэцэгийн цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе!

МУИС-ийн ББС-ийн Экологийн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар