Улсын электроникийн XV дахь олимпиадад МУИС-ФЭС тэргүүн байр эзэллээ

Share Button

Улсын электроникийн XV дахь удаагийн олимпиад өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 11 сарын 2, 3-ны өдрүүдэд ШУТИС-КТМС дээр зохион байгуулагдаж өнгөрлөө. Уг олимпиад нь электроник, автоматжуулалтын чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд энэ удаагийн олимпиадад МУИС-ийн МТС, ФЭС, Улаанбаатар, ШУТИС-ийн МХТС, ЭХИС, КТМС, МИС, ДаТС, БХИС, ХААИС зэрэг 10 их дээд сургуулийн 14 багийн нийт 100 орчим оюутан залуус, эрдэмтэн багш нарыг хамарч өргөн хүрээнд зохиогдлоо.

Тус олимпиадад П.Түвшинтөр, Г.Мөнхбаяр, О.Соёлсайхан нараар удирдуулсан МУИС-ФЭС I-р баг 34,267 оноогоор аварга болж алтан медаль, ШУТИС-КТМС 34,089 оноогоор II байр мөнгөн медаль, ШУТИС-МХТС 30,4 оноогоор III байр хүрэл медаль хүртлээ.

ФЭС-1

Хувийн амжилтаар МУИС-МТС оюутан Амартүвшин 17,5 оноогоор I байр  алтан медаль, МУИС-МТС оюутан Үйлс-төгөлдөр 14 оноогоор II байр мөнгөн медаль, МУИС-ФЭС оюутан Б.Чанцалсүрэн 13 оноогоор III байр хүрэл медаль авлаа.

ФЭС-2

Мөн оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС-ФЭС Г.Мөнхбаяр багшийн удирдсан Б.Мягмарзул, Ц.Түвшин-Очир, Т.Энхболд нарын оюутнуудын “Ардиуниог сургалтанд ашиглах нь” сэдэвт илтгэл 112 оноогоор I байр эзэлсэн зэрэг амжилтуудаар дүүрэн уралдаан болж өндөрлөв. Нийт оролцсон багш оюутнуудадаа баяр хүргэн цаашдын ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ФЭС-3 JPG

МУИС ФЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар