Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 374 жилийн ойг тохиолдуулан, төрийн өндөр дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр МТС-ийн КМТТ-ийн эрхлэгч профессор, доктор Ж.Пүрэвийг МУ-ын боловсролын байгууллага, мэдээллийн технологийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.
Профессор, доктор Ж.Пүрэв улсад 35 жил, МУИС-д 26 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд МТС-ийн үүсгэн байгуулагчдын нэг, МУ-ын мэдээллийн технологийн салбарын анхдагчдын нэг билээ.
Тэр бээр:
•1979-1988, Статистикийн төв газрын Тооцоолон бодох төвийн инженер, програм зохиогч,
•1988-2002, МУИС, ФЭС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, багш, сургалт хариуцсан профессор, салбарын эрхлэгч,
•2003-2005, МУИС, МТС-ийн Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч,
•2005-2006, МУИС, МТС-ийн хичээлийн эрхлэгч, Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч,
•2007 оноос МУИС, МТС-ийн КМТТ-ийн эрхлэгч, Компьютер хэл шинжлэлийн судалгааны төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа.
Ажиллах хугацаандаа:
•1987-01-08 Шинийг санаачлагч мөнгөн медаль, № 608
•2008-12-18 Мэдээллийн технологийн “Оны хүн” шалгаруулалтын “Анхдагч” шагнал
•2009-01-28 Ардын боловсролын тэргүүний ажилтан, цол тэмдэг №18295
•2011-10-11 Боловсролын байгууллагын 90 жилийн ойн медаль
•2012-5-22 Холбоо мэдээллийн технологийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байв.