Хайж байна...

“Философи ба орчин үе” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно

Share Button

Философи

 “Философи ба орчин үе” сэдэвт

Оюутны эрдэм шинжилгээний

бага хурлыг зохион байгуулах удирдамж

“Дэлхийн философийн өдөр”-т зориулан философийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд Эрдэм Шинжилгээний Бага Хурлыг зохион байгуулж байна.

  1. 1.      Бага хурлын зорилго:

Оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, илтгэх чадвар, эргэцүүлэн тунгаах, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

  1. 2.      Бага хурлын хамрах хүрээ:

Их, дээд сургуулийн философийн мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой.

  1. 3.      Илтгэлийн хугацаа, илтгэлд тавигдах шаардлага:

Уг хурал нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд 2013 оны 11-р сарын 18-нд зохион байгуулах комисс, шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр эхний шалгаруулалтыг явуулж, шалгарсан илтгэлийг эцсийн шалгаруулалтанд оруулна. Эцсийн шат нь 11-р сарын 20-нд болно.

Эрдэм шинжилгээний хурал 2013 оны 11-р сарын 21-ний 16.00 -18.00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд болно. Хуралд оролцохыг хүсэгчид материалаа /хэвлэмэл болон электрон хувилбараар,/ 2013 оны 11-р сарын 18-ны 17 цагаас өмнө философийн тэнхмийн туслах ажилтан Ж.Бямбасүрэнд авчрич өгнө үү.

Холбоо барих хаяг: МУИС-ийн 2-р байр, философийн танхим, 255 тоот өрөө

Цахим шуудан:  j.byambaa20@yahoo.com 

Утас: 98981118, 99410194

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

–          Тухайн сэдэв нь философийн сэдэв байх

–          Илтгэл нь судалгаанд үндэслэсэн байх

–          Илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, задлан шинжилж, өөрийн дүгнэлт гаргасан байх

–          Илтгэгч  судалгааны арга зүй эзэмшсэн байх

Илтгэлд тавигдах техник шаардлага:

–          А4 цаасан дээр 8-10 хуудас бүхий

–          Үсгийн font Times new roman, size 12, line space 1.5

–          Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, ишлэл зүүлт бүхий

–          Хэл найруулга зүйн хувьд алдаагүй байх,

–          Удирдагч багштай байх

–          Тодорхой слайд шоу бүхий илтгэлийг проектороор танилцуулахад бэлтгэж ирсэн байх

Шагнал:

1-р байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр: өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Тусгай байр, өргөмжлөл, үнэ бүхий зүйл

МУИС-ИЙН НШУС-ИЙН  

ФИЛОСОФИЙН ТЭНХИМ

“ЗАЛУУ ФИЛОСОФИЧ”  КЛУБ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар