“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

Share Button

МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв  2014 онд

  • Судалгааны төсөл,
  •  International Scholars Exchange Fellowship Programme докторын дараах судалгааны судлаачийн төсөл

шалгаруулж санхүүжүүлнэ.

  1. 1.          Судалгааны төсөл. ARC хөтөлбөр нь МУИС болон их сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг эрдэмтдийн судалгааны багийн ажлыг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор дараах чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:
  • Монгол орны биологийн олон янз байдал ба биологийн нөөц

(Biodiversity and Biological Resources in Mongolia)

  • Байгалийн нөөцөд тулгуурласан дэвшилтэт материалын судалгаа

(Research on Natural Resources based Advanced Materials)

  • Эрчим хүчний дэвшилтэт технологийн судалгаа

(Energy related Advanced Technology)

  • Говийн бүсийн хүрээлэн буй орчны судалгаа (Environmental Issues in Gobi region)
  • Байгалийн нөөцөд тулгуурласан Говийн бүсийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн судалгаа

(Study of Social-Economic Systems for Natural Resources Oriented Development in Gobi Region)

  •  Цогц процессын загварчлал ба симуляц

(Modeling and Simulation of Complex Processes)

Төслийн үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна (2014.01.01-2014.12.31).

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 12 дугаар сарын 10, 18 цаг. №213, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр.

2.     International Scholars Exchange Fellowship Programme докторын дараах судалгааны судлаачийн төсөл. Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа 50 хүртэлх насны эрдэмтэн судлаачийн БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад докторын дараах “Korea Foundation for Advanced Studies сангийн ISEFP (International Scholars Exchange Fellowship Program)” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судалгааны төсөл дараах чиглэлээр сонгон шалгаруулна. Судлаачийн нэг сарын тэтгэлэг: 2,500 сая вон, хоёр талын замын зардлыг олгоно.

  • Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

(Humanities and Social Sciences)

  • Эрчим хүч (Energy related field)
  • Биологи ба Биотехнологи (Life Science)
  • Компьютерын шинжлэх ухаан, холбоо, мэдээллийн технологи, электроник инженерчлэл (Computer Science, Electronic Engineering, Telecommunication, Information Technology)

Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жил, нэг жилээс хэтрэхгүй байна (2014-09-01-ээс 2015-03-01/2015-09-01). Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 12 дугаар сарын 10, 18 цаг. №213, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр.

Төслийн гол шалгуур үзүүлэлт

  • Шинжлэх ухааны ахисан түвшний /гүнзгийрүүлсэн/ судалгаа боловсруулалт байх,
  • Аль болох салбар дамнасан, цогц шинжтэй ахисан түвшний судалгаа байх,
  • Төслийн үр дүнг Томсон Ройтерс-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
  • Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гадны байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал

Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд

  • Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
  • Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,
  • Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
  • Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
  • Төслийн удирдагч нь докторын зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх,
  • Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
  • Төслийг хэрэгжүүлэх хугацаа хэр зэрэг бодитой болох,
  • Төслийн үр дүнг Томсон Ройтерс-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх.

Төслийн мэдүүлэг

Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ:

  • Төслийн хамаарах чиглэл
  • Төслийн нэр
  • Хугацаа
  • Төслийн үндсэн хэсэг
    • Төслийн  үндэслэл
    • Төслийн зорилго, зорилт
    • Судлагдсан байдал
    • Судалгааны арга зүй
    • Үр дүнгийн баталгаа (Томсон Ройтерс-д бүртгэлтэй олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл)
    • Хүний нөөц
    • Календарчилсан төлөвлөгөө: Санхүүгийн жил 2014 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл. Докторын дараах судалгаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэнэ.
    • Төсөв

Судалгааны төслийн төсөвт дараахь зардлуудыг тусгаж болно /ISEFP хөтөлбөрийн төсөв хамаарахгүй/:

  •   Багаж төхөөрөмжийг иж бүрэн болгох тодорхой хэсэг;
  •   Урвалж худалдан авах;
  •   Мэргэжлийн ном, сэтгүүл, программ;
  • Дээж материалын үнэ;
  • Лабораторийн шинжилгээ хийлгэх;
  •   Дотоодын томилолт;
  •  Төслийн үр дүн түгээх;
  •   Урамшуулал
  •  Төслийн удирдагч болон төслийн багийн гишүүдийн  CV, электрон хаяг, регистрын дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.

Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэс, №213,  МУИС-ийн 1-р байр.

Утас: 1138, arc@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар