Хосе Мануэл Баррозо 1956 оны 3 сарын 26-нд Португалийн нийслэл Лиссабонд төрсөн. Ам бүл 5. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Лиссабоны их сургуулийг хуульчийн мэргэжлээр, Женевийн их сургуулийн Европын институтийг Европ судлаачийн мэргэжлээр бакалавр, Эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны факультетийг улс төр судлалын чиглэлээр магистрийн зэрэгтэй тус тус төгссөн.
1995 онд Лиссабоны Лусиадагийн их сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч болсон ба 1980 онд социал демократ намд элсэж, улс төрийн карьерээ эхэлсэн. 2002 оны 4 дүгээр сард Португалийн Ерөнхий сайдаар томилогдсон. 2004 оны 7 сараас Европын Зөвлөлөөс нэр дэвшүүлж, Евро парламентаас Евро комиссийн ерөнхийлөгчөөр томилсон. Европын зөвлөл 2009 оны 7 сард Европын комиссийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, европын парламентаар 9 сард дахин сонгогдсон. Хосе Мануэл Баррозо 2006-2012 онд 13 их дээд сургуулийн хүндэт докторын цолоор өргөмжлөгдсөн.
1993 оны дэлхийн эдийн засгийн чуулгаар ирээдүйн глобал удирдагч болж, Өрнөдийн дуу хоолой сониноос 2006 оны Европын шилдэг хүнээр өргөмжилсөн. Португалийн хот Ламагогийн алтан медаль 2007 онд хүртэж, 2008 оны 5 сард Лисабон хотын хүндэт иргэн болсон. Улс төр, олон улсын харилцаа, Европын холбооны асуудлаар “Le système politique portugais face à l’intégration européenne” (Lisbon and Lausanne, 1983), “Uma Certa Ideia de Europa” (1999), “Mudar de Modelo” (2002) and “Reformar: Dois Anos de Governo” (2004) гэхчлэн олон хэвлэл, өгүүлэл хэвлүүлж, бүтээл туурвиж байсан.
Европын комиссын ерөнхийлөгч Хосе Мануэл Баррозогийн МУИС-ийн хүндэт доктороор өргөмжлөх ёслол 2013 оны 11 сарын 17-ны өдөр 15:00 цагт эхэлж, Хосе Мануэл Баррозо дугуй танхимд 15:40 минутаас лекц уншина. Уг үйл ажиллагаанд оролцоход Төрийн тусгай хамгаалалтын албаныхан шалгаж нэвтрүүлэх тул оролцох хүсэлтэй хүмүүс өөрийн нэрээ 2013 оны 11 сарын 14-ны дотор (Пүрэв гариг) Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст өгнө үү.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс