Оюутан суралцагчдад ирээдүйн ажил амьдралын чиг баримжаа олоход нь туслахад гол зорилгоор “Career Week-2013” арга хэмжээг Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулж байгаа тул та бүхэн хүрэлцэн ирсэнээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР гадаадад суралцах боломж, арга замууд, томоохон байгууллагуудад нээлттэй байгаа ажлын байрны талаарх мэдээлэл, шаардлагууд, мөн тэдгээр мэргэжлүүдийн талаар тухайн байгууллагуудын мэргэшсэн ажилчдаас зөвлөгөө тайлбар авах боломжтой. Үүнээс гадна тэргүүлэх компаниудын тавих семинар, хичээлд хамрагдаж болно. Ингэснээр олж авсан мэдээлэл, шинэ мэдлэгээ давуу талаа болгон өөрийгөө хөгжүүлэн ирээдүйд ажлын байртай болох боломж өгсөх юм.
АЙЕСЕК Олон Улсын Оюутны Байгууллага нь 1948 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 124 гаруй орны 2400 гаруй их дээд сургуулийг эгнээндээ нэгтгэж 62000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Тус байгууллагийн гол зорилго оюутнуудад манлайлах авъяас чадвар, бизнес сэтгэлгээг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болоход нь тусалж дэмжих эрхэм зорилготой.
АЙЕСЕК Олон Улсын Оюутны байгууллагийн гол үйл ажиллагаа
- Монгол улсын хуулийн дагуу төрийн бус байгууллагийн шинжтэйгээр үйл ажиллагаагаа явуулах
- Гишүүддээ удирдагч, манлайлалын чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах
- Монголын оюутан залуусыг АЙЕСЕК –ийн салбартай орнуудын оюутан солилцооны хөтөлбөрт оролцуулах
- Гадаад орны оюутнуудыг дотоодынхоо томоохон компаниудад хэрэгцээтэй байгаа ажлын байранд урьж ажилуулах
- АЙЕСЕК- Монголд ажиллах гадаадын оюутнуудыг сонгон ажилуулах
Оюутанд үйлчлэх төв
2013 оны 11 дүгээр сарын 13