Эдийн Засаг ба Бизнесийн Судалгаа сэтгүүл

Share Button

МУИС-ийн ЭЗС-ийн “ЭДИЙН ЗАСАГ: oнол, практик” сэтгүүл цаашид “ЭДИЙН ЗАСАГ БА БИЗНЕСИЙН СУДАЛГАА” нэрээр хэвлэгдэх боллоо. Сэтгүүл нь эдийн засаг, бизнесийн талбарт шинээр мэндэлж буйонол, практик болон түүхэн ач холбогдолтой судалгааны ажлуудыг нууц-шүүмжлэгчдээр хянуулан хэвлэдэг онцлогтой академик сэтгүүл юм.

Тус сэтгүүл жилд хоёр удаа хэвлэгдэх бөгөөд Монголд зохиогдох олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулсан тусгай дугаар хэвлэгдэх болно. Энэ хичээлийн жилийн хувьд эхний дугаар нь 2014 оны 2-р сард хэвлэгдэнэ.

Сэтгүүлд дараах үндсэн чиглэлээр, өндөр чанартай бүтээлүүдийг хүлээн авна:

  • Эдийн засаг
  • Бизнесийн удирдлага
  • Санхүү, банк, даатгал
  • Нягтлан бодох бүртгэл, татвар

Сэтгүүлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг journal.ses.edu.mn цахим хуудаснаас авна уу.

journal.ses.edu.mn энэхүү сайтын заавар хэсгээс нэвтрэх заавартай танилцана уу?

Та нэвтрэх заавартай танилцсаны дараа нэвтрэх хэсэг дэх хэрэглэгчийн нэр болон нууц үгийг аван өөрийн судалгааны материалаа оруулах боломжтой болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар