Европын холбооны санхүүжилттэй ERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөр 2 дахь жилдээ зарлагдлаа

Share Button

downloadERASMUS MUNDUS-ын GATE хөтөлбөрийн бүртгэл 2014 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл явагдана.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Сүүлийн 5 жилд 12-оос дээш сарын хугацаанд Европын орнуудад ажиллаж, суралцаагүй байх. (3-р зорилтот бүлгийн хүмүүст хамаарахгүй)
  • Erasmus Mundus Action 2 (EMA2) хөтөлбөр болон Erasmus Mundus External Cooperation Window (EMECW)-ний тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргаж байгаагүй байх
  • Зорилтот бүлэг болон солилцооны хөтөлбөрийн шаардлагыг хангасан байх
  • Хүлээн авагч их сургуулийн шаардлага хангах хэлний мэдлэгтэй байх

Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь ERASMUS MUNDUS-ын түнш их сургуулиуд бөгөөд зорилтот бүлэг 1-д хамрагддаг.

Тэтгэлгийн төрөл Хамрагдах хүний тоо
Бакалаврын солилцоо TG1* 8
Бакалаврын солилцоо TG3* 7
Магистрийн солилцоо TG1 4
Магистр TG1 1
МагистрTG2* 1
Магистр TG3 3
Докторын солилцоо TG1 8
Докторын дараах TG1 5
Ажилтан TG1 10
Нийт 47

Target group (TG)-ийн ангилал

Target Group 1* (Зорилтот бүлэг 1)

Target Group 2* (Зорилтот бүлэг 2)

Target Group 3* (Зорилтот бүлэг 3)

GATE-ийн түнш Азийн их сургуулийн оюутан, багш

  • Бакалаврын солилцоо
  • Магистрийн солилцоо
  • Магистр
  • Докторын солилцоо
  • Доктор
  • Докторын дараах сургалт
  • Ажилтнууд

GATE-ийн түнш их сургууль байдаг Азийн улсуудын их сургуулийн оюутан.

  • Магистр
  • Доктор

Хөгжиж буй, хүнд нөхцөл байдалд байгаа Азийн түнш улсууд.

Дүрвэгсдийн статустай

Арьсны өнгө, гарал угсаа, шашин шүтлэг, улс төр, үзэл бодлоор гадуурхагдсан

  • Бакалаврын солилцоо
  • Магистрийн сургалт
  • Докторын сургалт

Энэ хөтөлбөрийг танилцуулах семинарыг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэсээс зохион байгуулах ба сонирхсон хүмүүс ирж зөвлөгөө болон сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой.

Семинарын товыг МУИС-ийн вэб сайтаар ойрын хугацаанд зарлах болно.

Бүрдүүлэх материалын маягтыг дараах линкээр татаж авна уу.  Үүнд:

1. Learning agreement буюу суралцах гэрээний маягтыг энд дарж үзнэ үү

2. CV (Өргөдлийн маягт)-ыг энд дарж үзнэ үү

3. Letter of  interest буюу удирдагчын зөвшөөрлийн  бичгийн маягтыг  энд дарж үзнэ үү

4. STTR plan буюу суралцах/ судалгааны төлөвлөгөөний маягтыг энд дарж  үзнэ үү

Дэлгэрэнгүй мэдээллийг JKU эндээс үзэх боломжтой. 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар