“Оюутан ба хөдөлмөр эрхлэлт” Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

Share Button

1

 

Оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Үндсэн чиглэл:

      Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь МУИС, Худалдааны Сургууль / хуучнаар ХҮДС / үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн Газартай хамтран  “Оюутан ба хөдөлмөр эрхлэлт” сэдвийн дор зохион байгуулагдана. Хурлын илтгэлийн үндсэн чиглэл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, оюутны цагийн ажил, мэргэжлийн дагуу дадлага хийн ажлын байраар хангагдах боломж,  гэх мэт төгсөгчид болон оюутнуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ.

Зохион байгуулалт:

  • Эрдэм шинжилгээний бага хурал нь их дээд сургуулийн оюутнуудын дунд хоёр үе шаттай зохион байгуулагдана.  Эхний шатанд  сургууль тус бүрээс ирсэн илтгэлийг 2013 оны 12 дугаар сарын 11-нд Худалдааны Сургууль дээр  хурал зохион байгуулах комисс хүлээн авч шалгаруулна. Хоёр дахь шатны хурлыг 2013 оны 12 сарын 13-ны 11.00 цагт МУИС-ийн Худалдааны Сургууль хичээлийн  VIII  байрны  402 тоот өрөөнд зохион байгуулна.
  • Эрдэм шинжилгээний хуралд багаар оролцож болно.

Илтгэлд тавигдах шаардлага:

Агуулгын хувьд :

  • Онол арга зүйн үндэслэлтэй байх
  • Бодит байдалд хэрэгжиж болохуйц байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан байх
  • Судалгааны арга хэрэгслүүдийг ашигласан байх
  • Ишлэл, зүүлт бичсэн байх
  • Ашигласан материалын жагсаалтыг гаргасан байх

Илтгэлийн үндсэн бүцтийн хувьд:

  • Сэдвийн нэр
  • Илтгэл бичигчийн сурч буй сургууль, овог нэр, удирдагч багшийн овог нэр, зэрэг цол
  • Илтгэлийн хураангуй буюу товч агуулга / 150 үгэнд багтаах/
  • Түлхүүр үг 3-аас доошгүй байх
  • Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмж, ном зүй, хавсралтыг  багтаасан байх

Боловсруулалтын хувьд:

  • Илтгэлийг А4 цаасан дээр дараах форматын дагуу бичнэ

–          Үсгийн фонд : Times new Roman

–          Бичвэрийн хэмжээ: 12pt

–          Мөр хоорондын зай 1,5

–          Top -1.5 см, bottom- 2см, left -3см, right 1.5см

  • Хуудас дугаарласан байх
  • Хуудасны тоо 15-30
  • Зураг, график хүснэгтийн дор эх сурвалж, тайлбарыг бичсэн байх
  • Нүүр хуудсанд сургууль, мэргэжил, курс, овог нэр, сэдвийн нэр, он бичсэн байна.
  • Илтгэлийг е-файл болон удирдагч багшийн гарын үсэгтэй хэвлэмэл байдлаар авна.
  • Нуруутай хавтсанд хийнэ.

Оюутанд тавигдах шаардлага:

  • Илтгэлийг шаардлагын дагуу бичиж 1 хувь бүрэн, 2 хувь хураангуй хэлбэрээр цаасаар хэвлэсэн байна.
  • Танилцуулгыг Power Point  дээр   бичиж 10 минутанд багтаан танилцуулах байдлаар бэлдэх
  • Илтгэл болон танилцуулгыг flash –д  бичиж ирэх
  • 1 хувь цээж зурагтай ирж анкет бөглөх

Илтгэл  хүлээн авах хугацаа ба хаяг:

  • Илтгэлийн материалыг 2013 оны 12 сарын 11-ны 14.00 цаг хүртэл  Сүхбаатар дүүрэг 8-р хороо, МУИС-ийн хичээлийн  VIII байр , Худалдааны Сургуулийн 205, 308 тоот өрөөнд хүлээн авна.  Утас 11-326748,  7730-7730-7101, 7730-7730-7102

Шагналын сан:

I шатанд шалгарсан илтгэлийг 2013 оны 12сарын 20-нд болох оюутны эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлэн дараах байдлаар шалгаруулна.

          Байр  1 илтгэл   –  350 ,000 төгрөг, өргөмжлөл

          Байр  1 илтгэл   –  300,000 төгрөг, өргөмжлөл

          Байр  1 илтгэл  –   250,000 төгрөг, өргөмжлөл

Шалгарсан илтгэл болон хуралд амжилттай оролцсон оролцогчдын илтгэлийг ХС-ийн  эрдэм шинжилгээний эмхтгэлд хэвлэнэ. Мөн бизнесийн байгууллагад дадлага хийлгэх, хамтран ажиллах,  ажлын байр санал болгох зэрэг нэмэлт урамшуулал олгоно.    

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар