МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Сэтгэл судлал, Сурган Хүмүүжүүлэх Ухааны Тэнхимээс эрхлэн “Оюуны ухааны оношилгооны онол, арга зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 3 сарын 14-нд хичээлийн 2-р байрны 266 тоот хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хурлаар оюун ухааны талаарх онол, үзэл баримтлалууд, судалгааны арга, аргачлал, түүний модификаци, адаптаци, оюун ухаан ба креатив шинжийн оношилгоо, монголчуудын оюун ухааны хөгжлийн илрэл, түвшинг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэх тул илтгэл тавьж оролцох сонирхолтой багш судлаачдын урьж байна.
Хурлаар хэлэлцэх илтгэлийн сэдвийг 2013 оны 12 сарын 13-ны дотор narantuya_mend@yahoo.com хаягаар илгээнэ үү. Илтгэлийн MS Office Word дээр бичсэн бүрэн эх болон MS Office – Power point дээр бэлтгэсэн танилцуулга тус бүрийг 2014 оны 2 сарын 01-ний дотор ирүүлнэ.