Англи хэл суралцагч нарт зориулсан мэдээллийн сангийн туршилтын эрх нээгдлээ
EBSCO группээс Монгол улсын иргэдэд зориулан 2013 оны 12-р сарын 01-ний өдрөөс ирэх оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэл таван сарын хугацаагаар Англи хэлний мэдлэгээ системтэйгээр сонсох болон унших чадвар сайжруулах English Language Learner онлайн мэдээллийн санг Соёл, спорт, аялал жуучлалын яам, Монголын Номын Сангуудын Консорциумаас хамтран үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг нээж байгаадаа баяртай байна.
Англи хэл cуралцахыг хүссэн хэн боловч доорх зурган дээр дарж холбогдох боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
http://www.mongolianlibraries.org.mn/news/EBSCO-ELL-trial
Оюутанд үйлчлэх төв