Япон хэл, соёлыг Хоккайдод сурцгаая

Share Button

МУИС болон Хоккайдагийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу оюутан солилцооны хөтөлбөрөөр Японд суралцахыг урьж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар Япон хэлийг орчинд нь суралцахаас гадна Хоккайда их сургуулийн туршлагатай багш нараар Япон хэл заалгаж, төрөл бүрийн соёлын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Хөтөлбөр 2014.10.01-нээс 2015.09.30-ныг дуустал үргэлжилнэ.

Уг хөтөлбөрт өргөдөл гаргагч нь Японы засгийн газрын тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой ба тэнцсэн тохиолдолд сар бүрийн мөнгөн тэтгэлэг авна. Уг тэтгэлэгт олон орны оюутнууд өрсөлддөг учраас хэлний өндөр шаардлага тавигддаг бөгөөд япон хэлний N2 буюу түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байна.

Тавигдах шаардлага

  • МУИС-ийн бакалаврын өдрийн ангийн оюутан байх бөгөөд Япон хэл соёлын чиглэлээр 2 буюу түүнээс дээш улирал суралцсан байх
  • Япон хэлний N3 буюу түүнээс өндөр хэлний мэдлэгтэй байх
  •  Сурлагын голч оноо өндөр байх
  • 18-29 настай байх

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд МУИС-ийн 1-р байрны 219 тоот өрөөнд ирж уулзана уу.

Оюутанд Үйлчлэх Төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар