“21-р зууны инженерийн шинжлэх ухаан” Англи хэл дээрх тусгай хөтөлбөрийн мэдээлэл:
Осакагийн их сургуулийн салбар Инженерийн шинжлэх ухааны сургууль гадаад оюутнуудад зориулж англи хэл дээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн элсэлт 2014 оны 10-р сард болно.
Хөтөлбөрийн зорилго нь тухайн салбартаа алдартай профессоруудын зааж, удирдах олон талт- салбар хоорондын судалгаа, сургалт, семинар, лекцээр чадварлаг, бүтээлч, асуудлыг уян хатнаар шийдвэрлэх чадвартай хүний нөөцийг бэлтгэх юм. Бүх лекц, зааврууд англи хэл дээр байгаа тул магистр болон докторын зэрэгтэй болохын тулд Япон хэлтэй байх албагүй.
Өргөдлөө Осакагийн Их Сургуулийн Инженерийн шинжлэх ухааны салбар сургуулийн оюутны хэсэг рүү илгээх ба 2014 оны 10-р сарын элсэлтийн өргөдлийг 2014 оны 7-р сарын 18-наас өмнө хүлээн авна. Өргөдөл илгээх, холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг: www.es.osaka-u.ac.jp/en/programs/admissions.html,
ki-daigakuin@office.osaka-u.ac.jp – ээс авна уу.