ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Share Button

Унгарын Будапешт хот дах Төв Европын их сургууль 2014-2015 оны хичээлийн жилд магистр, докторын чиглэлээр суралцахыг урьж байна.

Төв Европын Их Сургуулийн давуу тал:

  • Америкт болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн
  •  Бүх хичээл англи хэл дээр явагддаг
  • 110 гаруй улс орныг төлөөлсөн 1600 гаруй залуучууд суралцдаг
  • 40 гаруй улс орныг төлөөлсөн 345 багш эрдэмтэн ажилладаг
  • Жорж Соросын үүсгэсэн байгуулсан Америк стандартын их сургууль
  • Багш оюутаны харьцаа 1:7
  • Сургуулийн дэргэд 14 судалгааны төв лаборторитой
  • Тэтгэлэг: Төв Европын Их Сургууль бүрэн (сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно) ба бүрэн бус тэтгэлэг олгодог.
  • 2 тэнхимд зэрэг өргөдөл мэдүүлэх боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (TOEFL-ийн  шалгалтанд Магистр 570, Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)
  • Их, дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн эсвэл төгсөх курст суралцаж байгаа /докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх/
  • Магистр болон докторын академик зорилгоо нарийвчлан  тодорхойлсон байх
  • Өргөдөл бөглөхийн өмнө энэхүү http://www.ceu.hu/admissions/apply линк дээрх зааварыг сайн уншина уу.

Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл

Бизнесийн удирдлага (MBA, IMM)

Эдийн засаг  (MA, PhD)

Жендер судлал (МА, PhD)

Байгал Орчин судлал ба бодлого (MSc , PhD)

Tүүх (МА , PhD)

Олон Улсын Харилцаа ба Европ судлал  (MA)

Дундад зуун судлал (МА, PhD)

Математикийн ухаан ба түүний хэрэглээ  (PhD)

Улс төр судлал (МА, PhD)

Үндэстэн судлал (MA)

Гүн ухаан (PhD)

Төрийн бодлого (MPP Public Policy )

Хууль зүй (LLC, LMA)

Социологи ба нийгмийн антропологи (МА,PhD)

Танин мэдэхүй  (PhD)

Шалгаруулалт:

2014 оны 1-р сарын 23 – Сургуулийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол онлайн өргөдлөө илгээх эцсийн хугацаа (албан ёсны TOEFL шалгалтын оноотой байх албагүй) (https://apply.embark.com/Grad/CEU/69/)

2014 оны 2 сарын 15 Эдийн засаг, хууль, улс төр, дунд зуун судлал, математикийн чиглэлээр суралцах хүмүүс энэ өдөр тухайн тэнхимийн мэргэжлийн шалгалт өгнө.

2014 оны 3-р сарын 29 эхний шатуудад тэнцсэн хүмүүсийг албан бус TOEFL-ийн шалгалтанд урьж оролцуулна

2014 оны 4-р сарын 1 – Шалгарсан хүмүүсийн хариу онлайнаар гарна.

  Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдөр  бүрийн 17:30 цагаас болох лекцэнд ирж авна уу.

                        Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48

Утас: 319016   Факс: 326941   Э-шуудан: odonchimeg@earcmn.org

Web: http://www.ceu.hu; www.facebook/ceuhungary.com  www.facebook/earcmongolia.com  www.earcmn.org

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар