Монгол Улсын Их сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон бэлтгэлээ. Энэ долоо хоногт манай сургуульд дараах үйл явдал болж өнгөрлөө.
- ERASMUS MUNDUS-ын ONE MORE STEP, GATE хөтөлбөрт бүртгүүлж, Европын их дээд сургуулиудад суралцахыг урьж байна.
МУИС нь ERASMUS MUNDUS-ийн GATE, ONE MORE STEP, AREAS, SWAP AND TRANSFER хөтөлбөртэй хамтын ажиллагаатай их сургууль юм. Хөтөлбөр бүрийн талаар англи, монгол хэлээр мэдээлэл бэлтгэн тухай бүрт оруулж байсан. ONE MORE STEP хөтөлбөрт Монголоос ажилтан солилцоогоор 5 хүн, докторын дараах сургалтаар 2 хүн тэтгэлэг авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15591
- МУИС-ийн сар шинийн заллага хаврын тэргүүн сарын шинийн 4-нд болно
XVIII жарны “Ялгуусан” хэмээгч модон “Морин” жилийн МУИС-ийн хамт олны сар шинийн золголт билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу 2014 оны 02 сарын 03-ний өдрийн 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15598
- “Дэлхийн шашин судлалын чиг хандлага ба Монголын шашин судлал: Орчин үе ба хэтийн төлөв” ЭШ-ний хурал боллоо
МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийн Шашин судлалын тэнхим, Шашин судлалын Монголын нийгэмлэг, БНСУ-ын Ханшин Их сургууль, Солонгосын Шашин судлалын холбоо, БНХАУ-ын Далианы Их Сургуультай хамтран “ДЭЛХИЙН ШАШИН СУДЛАЛЫН ЧИГ ХАНДЛАГА БА МОНГОЛЫН ШАШИН СУДЛАЛ: ОРЧИН ҮЕ БА ХЭТИЙН ТӨЛӨВ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15627
- МУИС-ийн түүх цадигаас… Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15636
- АНУ-ын Шинжлэх ухаан, инженерын салбарын статистикийн үндэсний төв тус салбарын 2007-2014 оны статистик мэдээг гаргалаа
АНУ-ын Шинжлэх ухаан, инженерын салбарын статистикийн үндэсний төв (National Center for Science and Engineering Statistics) тус салбарын 2007-2014 оны статистик мэдээг гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15619
- Цаг уур, Ус судлалын тэнхимийн их семинар болно
Цаг уур, ус судлалын тэнхимийн ээлжит их семинар 2014 оны 1 дүгээр сарын 24-ний баасан гарагийн 11 цагт МУИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 406 тоот өрөөнд болно. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://news.num.edu.mn/?p=15623