Mонгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (20 бакалавр, 33 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно.
Бүртгэл
2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 18.00 цагаас өмнө Оюутанд үйлчлэх төв буюу Хичээлийн 1-р байрны 219 тоотод ирж бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү http://www.meds.gov.mn/china2014-2015
Оюутанд үйлчлэх төв