2005 оны 11-р сарын 4-өөс Дэлхий ертөнцийг Монголчуудад ойртуулах “Монгол Бадарчин” төсөл эхэлсэн бөгөөд эдүгээ Дэлхийн 76 улсын аж амьдрал түүх соёл, фото архивийг Монголдоо авчирсан билээ. 2014 оны 2-р сарын 17-оос “Дэлхийн нэг өдөр” цуврал лекцийг Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр /Амай/ Монголын Их дээд сургууль, коллежүүдэд эхлүүлж байна.
2000 гаруй өдөр аялаж үзэж харсан, сурсан гайхамшигтай зүйлсийнхээ талаар уг уулзалтуудад Амай өөрийн биеэр фото дүрсийн хамт хуваалцах бөгөөд аялах хүсэлтэй байгаа, дэлхийн тухай үзэж мэдмээр байгаа оюутан залуусыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Лекц:
1. МУИС, Хичээлийн 1-р байр, Дугуй танхим-2014-2-26-нд 15.00 цагт
2. МУИС, Хичээлийн 7-р байр, Лекцийн заал-2014-2-27-нд 15:30 цагт
3. МУИС, Хичээлийн 2-р байр, Лекцийн заал-2014-2-28-нд 15:30 цагт
4. МУИС, Хичээлийн 5-р байр, Лекцийн заал-2014-3-4-нд 14:00 цагт тус тус зохион байгуулагдана.
Уг лекцэнд Амай-Монгол Бадарчин цуврал номуудыг хөнгөлөлттэй үнээр худалдан авч болно.
Оюутанд үйлчлэх төв