“Дэлхийн нэг өдөр” лекц боллоо

Share Button

Дэлхийн олон орноор хэрэн явж, монгол улсаа сурталчлахаас гадна явсан улс орнуудынхаа талаарх сонин хачныг цэнхэр дэлгэц болон цахим хуудсаараа бусадтай хуваалцдаг Амайг танихгүй хүн үгүй.  2005 оны 11-р сарын 4-өөс Дэлхий ертөнцийг Монголчуудад ойртуулах “Монгол Бадарчин” төсөл эхэлсэн бөгөөд эдүгээ Дэлхийн 76 улсын аж амьдрал түүх соёл, фото архивийг Монголдоо авчирсан нэгэн юм.

1

2000 гаруй өдөр аялаж үзэж харсан, сурсан гайхамшигтай зүйлсийнхээ талаар тэрээр өнөөдөр МУИС-ийн оюутнуудад лекц уншсан юм. Энэхүү лекцээрээ аялалын туршид үзэж харсан, сурсан гайхамшигтай зүйлсийнхээ талаар ярьж өгсөн төдийгүй оюутнуудын сонирхсон асуултанд хариулж нээлттэй ярилцлагыг өрнүүлсэн юм. Амай нь Ази, Африк, Европ, Хойд Америкийн 76 улсаар аялж, XXI зууны эхэн үеийн дэлхийн улс орны амьдралыг харуулсан “Монгол Бадарчин” номыг эмхэтгэн гаргажээ.

4

Амай гэж алдаршсан Жамбалсүрэнгийн Золбаяр (1979 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын дижэй, аялагч юм. Монголд анх удаа электро дуу гаргасан. Тэрээр 2005 оны 4 сард Монголоос гарч, дэлхийн 70 гаруй орноор аялаад 2010 оны 5 сарын 8-нд эх орондоо эргэн ирсэн юм.

2\ 3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар