Нагоягийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Share Button

230px-Nagoya_University_001Нагоягийн их сургууль нь Японы 4 дэх том хот Нагояд байрладаг. Нагоя бол Чүбү бүсийн хамгийн том хот бөгөөд энэ газар нутагт автомашины үйлдвэрлэл болон аж үйлдвэрийн бусад салбар нэн өндөр хөгжсөн байдаг. 1871 онд байгуулагдсан анагаах ухааны сургууль нь Нагоягийн их сургуулийн үндэс ба 1939 оноос Шинжлэх ухаан, инженерийн сургууль болон эрүүл мэндийн сургууль гэсэн 2 бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Одоогийн байдлаар Нагоягийн их сургууль нь бакалаврын 9, магистр докторын 14 сургууль, судалгаа шинжилгээний 3 институт, сургуулийн хоорондын үйлчилгээний 2 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон сургуулиудын нэг болсон юм.

Тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр 1996 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд гэрээтэй ажилладаг гадны сургуулиудын оюутнууд 4-12 сарын хугацаатайгаар хамрагддаг.

Тавигдах шаардлага:

МУИС-ийн өдрийн ангийн бакалавр, магистрын оюутан байх

Дүнгийн голч 3.0-ээс дээш байх

Англи (an IBT TOEFL score of 79, TOEIC score of 780, an IELTS overall band score of 6.0) эсвэл япон хэлний (N1 or 1 of the Japanese Language Proficiency Test JLPT ) мэдлэгтэй байх

Суралцах чиглэл болон хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс авна уу.

Тэтгэлэг:

3.1 болон түүнээс дээш сурлагын голчтой оюутныг  Нагоягийн их сургуулиас JASSO тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшүүлнэ. Оюутнууд тэтгэлгийн нэмэлт өргөдөл бөглөх шаардлагагүй бөгөөд оюутанд солилцооны хөтөлбөрт хамрагдах хугацаанд сар бүр 80,000 иен олгогдоно. JASSO-ийн тэтгэлэг нь өрсөлдөөн ихтэй бөгөөд сургуулиас нэр дэвшүүлсэн оюутан бүр шалгардаггүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Байр:

Бүх оюутнууд Нагоягийн их сургуулийн оюутны дотуур байранд амьдрах ба байрны төрөл, тохижилтоосоо хамаараад сарын төлбөр 20,000-35,000 иений хооронд байна.

Бүрдүүлэх материал:

–        Нагоягийн их сургуулийн өргөдлийн маягт (энд дарж авна уу)

–        Дүнгийн тодорхойлолт (Англи хэл дээр байх)

–        Сургуулийн тодорхойлолт (Англи хэл дээр байх)

–        Англи эсвэл Япон хэлний албан ёсны шалгалтын хуудас

–        Гадаад паспортын хуулбар

–        3,5*4,5 см-ийн хэмжээтэй 4 ш зураг

–        Банкны баталгаа (JASSO-ийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарахгүй ч  Нагоягийн их сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудад хамаарна. 1 улирал суралцах оюутнууд 500,000 иен, 1 жил суралцах оюутнууд 1,000,000 иентэй тэнцэх хэмжээний төгрөгийн банкны баталгааг өөрийн эсвэл аав ээжийн нэр дээр авах)

2014 оны намрын улирлын бүртгэл 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 2015 оны хаврын улирлын бүртгэл 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://nupace.ecis.nagoya-u.ac.jp/en/ линкээр болон Оюутанд үйлчлэх төвөөс (МУИС-ийн 1-р байрны 219 тоот) авна уу.

ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар