Монгол Улсын ЭМЯ болон ЭМИХШЗ ТББ нь
– Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийг иргэн болгон, айл бүрт хүргэх
– Эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдралын бүрэлдэхүүн хэсэг болгох
– Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөртэй болох зорилгоор ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНД ” ЭРҮҮЛ ҮР УДАМ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс дараах байдлаар шалгаруулна. Үүнд:
Тэргүүн байр-1, батламж, 300 мянган төгрөг
Дэд байр-2, тус бүр батламж, 200 мянган төгрөг
Гуравдугаар байр-3, тус бүр батламж, 100 мянган төгрөг
Шагналт байр-6, тус бүр батламж, 50 мянган төгрөгөөр урамшуулна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
- Бичвэрийн хэмжээ: 250-300 үгэнд сэдвийг багтаасан байх
- Агуулгад тавигдах шаардлага: Өнөөгийн нийгэмд гаж буруу үзэгдэл, эсвэл зуршил, тухайлбал архидалт, янхандалт, хар тамхины донтолт, буруу хооллолт гэх мэт залуусын үр удамд уршиг учруулж байгаа аль нэг үзэгдлийн талаар оновчтой, уран яруугаар бичиж, үе тэнгийнхээ уриалан сэнхрүүлсэн утгатай байх
- Техникийн шаардлага: Бүтээлийг шуудангаар буюу э-шуудангаар ирүүлнэ. Бүтээлийг ARIAL фондоор шивсэн байхын зэрэгцээ A-4 нэг нүүрт 22-24 мөр /12-тын үсгээр/ байхаар тооцно.
Бүтээлийг хүлээн авах хугацаа: 2014.2.25-аас 2014.3.25-ны дотор
Бүтээлийг дараах хаягаар хүлээн авна: СБД, 4 хороо, Засгийн газрын 3-р байр, ЭМЯ, 202 тоот
Э-шуудан: healthforum2014@gmail.com
Оюутанд үйлчлэх төв