“Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт Үндэсний хоёрдугаар уулзалт ярилцлагад урьж байна

Share Button

 

Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт Үндэсний хоёрдугаар уулзалт ярилцлага

2011 оны 11 дугаар сарын 29, Улаанбаатар, Монгол

 Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт Үндэсний хоёрдугаар уулзалт ярилцлага нь Монгол улсын нийслэл Улаанбаатар  хотод  2011 оны 11 дугаар сарын 29 нд болно. Монгол Улсын Их Сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхим тус хурлыг санаачилж, зохион байгуулдаг билээ.

Энэхүү хурал нь цаг уурын радарын шинжлэх ухаан, технологи  болон эдгээрийг ашигладаг салбаруудын эрдэмтэн судлаачдад судалгааны үр дүн, туршилт, ирээдүйн зорилго, шинэ санаагаа солилцонгоо сүүлийн үеийн цаг уурын радарын  технологи түүний хэрэглээний талаар мэдэх (ойлголт авах) зэрэг өргөн боломжийг бүрдүүлж байна. Мөн энэхүү хурал нь Австрийн нэрт эрдэмтэн Christian Andreas Doppler-ийн төрсөн өдрөөр хийгдэг уламжлалтай.

 Хурал үндсэн, аман илтгэл болон ханын илтгэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Цаг уурын радарын хэрэглээ” сэдэвт Үндэсний  анхдугаар уулзалт ярилцлагыг зохион байгуулах хорооноос сонирхож буй талууд, судлаач, мэргэжилтэнгүүдийг оролцохыг урьж байна. Бид хуралд ивээн тэтгэгчээр оролцох болон өөрийн үйл ажиллагааны танилцуулга явуулахыг сонирхогч болон хамтрагч талуудыг урьж байна.

 Хураангуй ба өгүүллэг

Уулзалт, ярицлаганд оролцох илтгэлийн  хураангуй болон оролцох тухайгаа товлосон хугацаанаас өмнө jambajamts@num.edu.mn э-шуудангуудаар мэдэгдэнэ үү. Өгүүллэгийг уулзалт ярилцлагын дараа зохион байгуулах хороогоор хэлэлцэж Газарзүй-Геологийн Сургуулийн ‘‘ Газарзүй’’  эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцид хүргүүлж хэвлэгдэнэ.

Хураангуйд гарчиг, зохиогчийн овог нэр, (илтгэгчийн доогуур зурсан байна) мөн зохиогчтой холбоо барих зүйлсийг нарийн оруулж өгнө. ( Албан газрын харьяалал, e-mail хаяг).

 Чухал өдрүүд

Хураангуй хүлээн авах эцсийн хугацаа – 2011 оны 11 дүгээр сар 25

Оролцох мэдэгдлийг хүлээн авах эцсийн хугацаа – 2009 оны 11 дүгээр сар 25

Өгүүллэг хүлээн авах эцсийн хугацаа – 2009 оны 12  дүгээр сар 1-аас өмнө тус тус явуулна уу

Бүртгэл – 2011 оны 11 дүгээр  сар 29

Хурал болох хугацаа – 2011 оны 11 дүгээр  сар 29

 Хурлын тухай мэдээлэл авах ба ивээн тэтгэгчээр оролцохыг хүсвэл дараах э-шуудангаар хаягаар холбогдоно уу: jambajamts@num.edu.mn.

МУИС.ГГС.

ЦАГ УУР, УС СУДЛАЛЫН ТЭНХИМ

2011-09-19

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар