Өсвөр үеийнхны насны онцлогт тохирсон сонирхолтой хэлбэрээр, танин мэдэхүйн шинэлэг арга барилаар, хамгийн энгийн бодит жишээ, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан экологийн мэдлэг олгох зорилготой “Эко аялал” -ыг МУИС-ийн ЭБТ-өөс санаачлан зохион байгууллаа. Өнгөрөгч бямба гаригт “Найрамдал” зусланд болсон тус аялал нь “Цагийн урсгал” , “Идэш тэжээлийн хэлхээ”, “Шидэт толь”, “Чимээгүйн чимээ”, “Байгалийн бүтээл” гэх мэт есөн өртөөнд ирсэн зочдоо саатуулж, танин мэдэхүй, мэдрэхүйн олон сонирхолтой уралдаант тоглоом, мэдлэг сорьсон тэмцээнүүд зохиогдсон юм. Энэ үеэр хүүхдүүд толгой, зүрх, гар гурваараа байгалийг мэдэрч, хүрээлэн буй орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалах чин сэтгэл өвөрлөн харьсан юм.
ЭБТ-ийн менежер Р.Сүнжидмаа хүүхдэд байгалийг танин мэдүүлэхдээ аль болох нүдээр харж, гараараа хийх боломж олгон, тэдэнд шинийг эрэлхийлэх, олж мэдэх хүсэл эрмэлзлэл төрүүлж, юм өөр өнцгөөс харуулахыг зорьсноороо энэхүү аяллын гол ач холбогдол оршиж байгаа гэлээ.
Хүүхдүүдэд сургуульд үзсэн хичээлээ байгальд ирж бататгах сайхан боломж олгосон энэхүү аялалд “Байгал-эх лицей” ахлах сургуулийн 10-р ангийн 180 гаруй сурагчид болон багш нар оролцсноос гадна МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал, “Момо-нөөц чадаврийн хөгжил” төслийн зохицуулагч Михиал Вольтер, Германы Экологийн боловсролын төвийн захирал Грубо, ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж нар уригдан ирсэн байв.




