МУИС-ийн Хөтөлбөрийн Хорооны түр журмыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталсанаас хойшхи хугацаанд бүрэлдэхүүн сургуулиудад хөтөлбөрийн дэд хороодыг байгуулах, Ерөнхий хороо болон Ерөнхий суурийн хөтөлбөрийн дэд хороонд нэр дэвшүүлэх ажил үндсэндээ хийгдэж дуусаж байна. Түр журамд заасанчлан хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны зааврыг Хөтөлбөрийн ерөнхий хорооноос баталж гаргах бөгөөд энэхүү зааврын маягтын төслийг Та бүхний анхааралд толилуулж байна. Энэхүү зааврын маягтыг боловсруулахдаа дээд боловсролын олон улсын хийгээд үндэсний магадлан итгэмжлэл хийхэд тавигддаг нийтлэг шаардлага болон дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт зэргийг харгалзан үзлээ.
МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааны заавар батлагдан гарснаар дараах давуу тал үүсэх юм. Үүнд:
- МУИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад даган мөрдөх нэгдсэн стандарт шаардлага бий болно
- МУИС-ийн сургалтын хөтөлбөрийн нэгдсэн мэдээллийн сан бүрдэнэ
- Олон улсын хийгээд үндэсний магадлан итгэмжлэлд ороход шаардагдах баримт бичиг, холбогдолтой судалгаа шинжилгээний мэдээллийн сантай болно.
Хөтөлбөрийн хорооны загварын маягтыг энд дарж үзнэ үү
Та бүхэн тус зааврын маягтын талаарх саналаа доорхи хаягаар ирүүлнэ үү?
И майл: undergraduate@num.edu.mn; munkhbat@num.edu.mn
Хаяг: МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байр, 215 тоот
МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал проф О.Мөнхбат