МУИС-ийн Оюутны холбооны 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ээлжит чуулганаа хуралдуулж, дүрмийн өөрчлөлт, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, удирдлагаа сонгожээ. Удирдах зөвлөлөө “Оюутан конгресс” хэмээн нэрлэдэг байсныг хасаж, удирдах зөвлөлийн гишүүдийн тоогоо 15 болгон өөрчилсөн байна. Бүрэлдэхүүний сургуулиуд, клубуудын зөвлөл, байруудын зөвлөл, орон нутгийн сургуулиуд төлөөлөл болсон 173 хүн чуулганд оролцсоноос Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн оюутан Д.Энхтөр 48.5% санал авч сонгогдлоо. Удаахи нэр дэвшигчид 28%, 23.5%-ийн санал авсан байна.
МУИСОХ-ны тэргүүн бөгөөд МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөрд ажлын амжилт хүсье.
МУИСОХ, ГХХМА