Оюутан цэрэг хөтөлбөрт бүртгүүлсэн 1-р курсын оюутнуудын анхааралд

Share Button

2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12.00 цагт Сүхбаатар дүүргийн Цэргийн штаб дээр дараах бичиг баримттай очихыг анхаарна уу. Үүнд: 

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Сургалтын төлбөр төлсөн төлбөрийн баримт/хуулбар байж болно./

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлэж байна. Тус хөтөлбөрт зөвхөн I курсийн 18 нас хүрсэн оюутан  хамрагдана.

Хөтөлбөрийн тухайд:
1.    Цэргийн ерөнхий бэлтгэл 2 кредитийн сургалт IV/1-VI/1-ний хооронд МУИС дээр хагас, бүтэн сайн өдрүүдэд 09.00-14.00 цагийн хооронд явагдана.
2.    Цэргийн албыг VI/15-VIII/15-ны хооронд хаана.
3.    Сургалтын төлбөрт 76000 төгрөг төлөх ба төлбөрийг сургалтанд сууж шалгалт болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн оюутан сургалтын дараа төлнө.
Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас хасагдах шалтгаан:
1.    Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтын 6 цагийн хичээл тасалсан
2.    Эрүүл мэндийн үзлэгээр тэнцээгүй
3.    Төлбөр төлөөгүй тохиолдолд тус тус хасагдана.

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар