“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ- 2014” Үзэсгэлэн яармаг болно

Share Button

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: vzesgelen

  • Боловсрол Шинэжлэх Ухааны Яам
  • Хөдөлмөрийн Яам
  • Нийслэлийн Боловсролын Газар
  • МэргэжилСургалт Үйлдвэрлэлийн Төв
  • Их Дээд Сургуулиудын Консерциум
  • Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо,
  • Мишээл Групп ХХК

ЗОРИЛГО:

БШУЯ, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсерциум, МСҮТөв болон “МишээлГрупп” ХХК хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан,сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор“Боловсрол Шинэчлэл 2014”үзэсгэлэнг зохион байгуулж байна.

ХЭЗЭЭ:

Үзэсгэлэн яармаг 2014.04.18-наас 21-нийөдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд (4 өдөр) зохион байгуулагдана.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОГ:

  • Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга
  • Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа
  • Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ
  • Боловсролын үнэлгээний төвийн танилцуулага хурал семинар
  • Ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө.
  • Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу явагдана.

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ:

  • Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд,
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн судалгааны төвүүд,
  • Боловсролын үнэлгээний төв,
  • Боловсролын хүрээлэн,
  • Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл,
  • Дээд боловсролын шинэчлэл төсөл,

ҮЗЭГЧИД:

  • ЕБС-н 9,11-р анги төгсөгчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид

ХӨТӨЛБӨР:                       

  • Нээлт: Мишээл экспо төвд 2014.04.18-ны 14.00 цагт
  • Хаалт: Мишээл экспо төвд 2014.04.21-ний 14.00 цагт
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар