Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран зохион байгуулсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх сургалт” хичээлийн 1 дүгээр байрны Дугуй танхимд болж өнгөрлөө. Төгсөх ангийн оюутнуудад хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн тодорхойлох, төлөвлөгөөний дагуух зорилгодоо ямар арга замаар хүрэх тухай, ажлын байрны мэдээлэл хэрхэн олж авах, ажлын байрны анкет хэрхэн бөглөх, ярилцлаганд ороход хувь хүн өөрийгөө хэрхэн бэлдэх, өөрт байгаа ур чадвар, авьяас,сонирхлоо тодорхойлж чадсанаар ямар үр дүн гарч болох зэрэг мэдээллүүдийг багтаасан сургалт боллоо. Цаашид энэ талын сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуулана. Уг сургалтанд хүрэлцэн ирсэн идэвхитэй оюутнууддаа талархал илэрхийлье.
Оюутанд үйлчлэх төв