Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдаан

Share Button

uraldaan_500x500

Жил бүрийн 5 дугаар сарын эхний сайн өдөр улс орон даяар тэмдэглэдэг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан уламжлал болгон зохиож ирсэн Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг уламжлал ёсоор их дээд сургуулийн оюутнуудын дунд мэргэжлийн ба мэргэжлийн бус ангиллаар 13 дахь жилдээ, төрийн албан хаагчдын дунд тав дахь жилдээ, Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын дунд гурав дахь жилдээ зохиох гэж байна.  Энэ удаа уралдаанд оролцогчдын хүрээг тэлэн цахим орчинд монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буй гадаад, дотоодод суугаа цахим сүлжээ хэрэглэгчдийг хамруулан уралдааны агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлэх юм. Уралдааныг санаачлагчийн хувьд МУИС, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим голлон хариуцаж, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл хамтран зохион байгуулна.

 

Оюутны ангиллын удирдамжтай энд дарж танилцана уу.

Төрийн албан хаагчийн ангиллын удирдамжтай энд дарж танилцана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар