Монгол Араб хэлний харилцааны дэвтэр хэвлэгдлээ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүн Ухааны Салбарын Ази судлалын тэнхимийн Араб судлалын 4-р ангийн оюутан Чойноогийн Батмэнд “Монгол Араб харилцан ярианы дэвтэр”– хэмээх бүтээлээ хэвлүүлэн гаргалаа.

Монгол Улсад анх удаа “Монгол Араб харилцан ярианы дэвтэр” хэвлэгдэж байгаагаас  гадна Араб судлалын анхны алтан хараацай болох үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээр бэлтгэгдэн  төгсөх гэж оюутны анхны бүтээл гэдгээрээ ихээхэн онцлогтой болно.

Оюутан Ч. Батмэндийн эрдэм номын буянт цагаан үйлс үргэлжид арвидан дэлгэрч байхын ерөөл дэвшүүлэхийн ялдамд Араб судлалын ангийн нийт оюутнуудынхаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

3

2014.04.15

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар