МУИС-ийн 10-р сарын 03-нд болсон захиргааны зөвлөлийн хурлын үеэр бүрэлдэхүүн сургуулийн болон алба хэлтсийн удирдлагууд олон улсын уралдаан тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлсэн оюутан, багш нараа хүлээн авч уулзан, баяр хүргэж, мөнгөн урамшуулал олголоо. Их сургууль болон эх орныхоо нэрийг дуурсгаж, 2011 оны 7-р сарын 24-нөөс 8-р сарын 3-ны өдрүүдэд БНБУ-ын Благоевград хотноо болсон Олон улсын оюутны математикийн 18-р олимпиадаас 3-р зэргийн диплом авсан МКС-ийн онолын математикийн 3-р ангийн оюутан Б.Ганбат, 2011 оны 9-р сарын 24-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Далянь хотноо зохиогдсон Азийн бүсийн оюутны програмчлалын багийн 36-р олимпиадаас анх удаа мөнгөн медаль хүртсэн мөн сургуулийн програм хангамжийн 4-р ангийн оюутан Э.Хонгор, Л.Мөнх-Очир, програм хангамжийн 3-р ангийн оюутан П.Баасанбат болон удирдагч багш Д.Гармаа, дасгалжуулагч багш Г.Багаболд нартаа МУИС-ийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, дараагийн тэмцээнүүдэд нь их амжилж хүсье.