Оюутанд үйлчлэх төвөөс АНУ-д төгсөгчдийн “Хөгжлийн элч” холбоотой хамтран ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ажилд орох сонирхолтой оюутнуудад зориулсан ажлын ярилцлагад бэлдэх сургалт, ярилцлага зохион байгуулж байна. Сургалтанд хамрагдагчдын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү. Бүртгэлийг 77307730/4114 утсаар, мөн i.suvd@num.edu.mn хаягаар 2014 оны 5 сарын 9-ийг дуустал хийнэ.
Жич: e-mail-ээр бүртгүүлэгчид овог нэр, мэргэжил, курс, утасны дугаар, e-mail хаягийг бичиж ирүүлнэ үү.
Сургалт: 2014 оны 5 сарын 10 нд 11,00 цагт, МУИС, Хичээлийн 2-р байр, 252 тоотод явагдана.
Оюутанд үйлчлэх төв