МУИС Оюуны өмчийн шилдэгүүдээ шалгарууллаа

Share Button

МУИС нь судалгааны их сургууль болох зорилгынхоо хүрээнд багш, ажилтан, судлаач, суралцагч нараа оюуны өмч бүтээх, бүтээснээ мэдүүлэх, түгээх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хамтарч ажиллах зэргийг урамшуулах, дэмжих замаар инновацийн соёлыг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

1

Энэ ажлын хүрээнд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэг өгсөн болон эрх нь баталгаажсан бүтээлд МУИС-ийн нэрэмжит Оюуны өмчийн шагналыг жил бүрийн Олон улсын оюуны өмчийн өдрийг тохиолдуулан олгож байхаар боллоо.

5

МУИС Оюуны өмчийн 2014 оны шилдэгүүдээр дараах нэр бүхий 3 бүтээл, зохиогчдын багууд шалгарсан бөгөөд МУИС-ийн захирал Д-р. А.Галтбаяр өнөөдөр шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

4

МУИС-ийн Оюуны Өмч 2014 өргөмжлөл

Зохиогч Бүтээлийн нэр Бүртгэлийн дугаар
1 Ц.Эрдэнэбат Гидравлик цемент ба түүнийг гаргаж авах арга №3715
2 Ж.Батхүү

Б.Одонбаяр

Ургамлын цай хийх арга ба уг аргаар гаргаж авсан ургамлын цай №3965
3 Ж.Үйтүмэн, Д.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Э.Булганчимэг, П.Тулгаа, Б.Баясгалан, Д.Оюунзул, Г.Уранчимэг, Н.Эрдэнэцогт, Ч.Лодойравсал,

Ш.Содбилэг, Г.Цагаач, Г.Шүрэнчимэг, Д.Янжиндулам, З.Болд, Ж.Нямжав,

Т.Адъяа-Төмөр, Г.Баасансүрэн, С.Болдмаа, Ж.Сэдэд, Т.Мөнхнасан, Б.Наранчимэг, Ч.Од-Эрдэнэ, Х.Золзаяа

SiSi мэдээллийн систем Програм

Мөн 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Оюуны өмчийн газарт МУИС эрхийг нь эзэмшихээр патентийн мэдүүлэг гаргасан 5 баг тус бүрийг 100000₮ -өөр шагнаж урамшууллаа.

3

Зохиогч(ид) Бүтээлийн нэр Бүртгэлийн дугаар
Ц.Эрдэнэбат Гидравлик цемент ба түүнийг гаргаж авах арга №3715
Ж.Батхүү

Б.Одонбаяр

Ургамлын цай хийх арга ба уг аргаар гаргаж авсан ургамлын цай №3965
Б.Энхсаруул

А.Сайнбаяр

Ш.Мөнхтулга

Диметилийн эфирийн нэг шаттай синтезийн сонгомол катализатор гарган авах арга Патентийн мэдүүлэг

№5129

Ж.Батхүү

Г.Одонтуяа

Л.Хүрэлбаатар

О.Банзрагчгарав

Залесовын зэдгэлж ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг гарган авах арга Патентийн мэдүүлэг

№5160

Ж.Үйтүмэн, Д.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Э.Булганчимэг, П.Тулгаа, Б.Баясгалан, Д.Оюунзул, Г.Уранчимэг, Н.Эрдэнэцогт, Ч.Лодойравсал,

Ш.Содбилэг, Г.Цагаач, Г.Шүрэнчимэг, Д.Янжиндулам, З.Болд, Ж.Нямжав,

Т.Адъяа-Төмөр, Г.Баасансүрэн, С.Болдмаа, Ж.Сэдэд, Т.Мөнхнасан, Б.Наранчимэг, Ч.Од-Эрдэнэ, Х.Золзаяа

SiSi мэдээллийн систем Програм

 

2“МУИС-ийн оюуны өмч 2014” шагнал хүртсэн нийт багш, судлаач нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэе! Ирээдүйд МУИС-ийн цахих эрдмийн хэтнээс олон шинэ санаа, шилдэг шийдэл төрөн гарч, эдийн засгийн эргэлтэнд орж, хөгжлийн галыг бадраах болтугай!

 

МУИС, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар