“Герман хэл соёл” нээлттэй хаалганы өдөрлөг болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхим “Герман хэл соёл” нээлттэй хаалганы өдөрлөгийг 5-р сарын 23-ны өдөр буюу хичээлийн жилийн сүүлчийн өдөр амжилттай зохион байгууллаа. ХБНГУ Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү өдөрлөгт ХБНГУ-аас МУ-д суугаа элчин сайд Герхард Тийдеманн хүрэлцэн ирж оролцогчдод амжилт хүсэж, ойн жилийн бусад үйл ажиллагаанд оролцохыг урьлаа. Элчин сайдыг ШУС-ийн хүмүүнлэгийн ухааны салбарын дэд захирал Д.Сайнбилэгт, Европ судлалын тэнхимийн эрхлэгч Б.Алтангүл болон герман хэлний багш нар хүлээн авч Германы эрдмийн солилцооны алба, тэнхимийн үйл ажиллагаа, герман хэлний сургалттай танилцууллаа.

IMG_0200

Нээлттэй хаалганы өдөрлөгт герман хэл судлал хөтөлбөрөөр суралцаж буй 1-4 ангийн оюутнууд оролцож 300 гаруй зочдод герман хэл, соёлыг сурталчилсан байна. Өдөрлөгийн үеэр оюутнууд өөрсдийн бэлтгэсэн герман хоолны соёлыг мөн сурталчилжээ. Үүний зэрэгцээ “Герман хэл судлал” хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олон 5-р сарын 3,4-нд зохион байгуулсан “Германы боловсролын үзэсгэлэн яармаг”-т 4 дэх удаагаа оролцсон бөгөөд энэ нь Монгол улсад герман хэл, соёлыг түгээдэг бүх ЕБС, их, дээд сургууль, германы боловсролын салбарын байгууллагууд оролцдог германы боловсрол, соёл урлаг болон мэдээллийн арга хэмжээг багтаасан томоохон үзэсгэлэн яармаг юм.

IMG_0133

2008 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээг МУ-ын БШУЯ, ХБНГУ-ын ЭСЯ, ХБНГУ-ын Эрдмийн Солилцооны Алба (DAAD), “Монгол-Германы Гүүр” ТББ зэрэг байгууллагууд зохион байгуулдаг бөгөөд олон нийтэд германы боловсролын цогц мэдээллийг нэг газраас авах боломж олгодог.

IMG_0130

МУИС-ийн герман хэлний багш нар уг үзэсгэлэнд жил бүр идэвхитэй оролцож сургууль, хөтөлбөрөө ЕБС төгсөгчид, оюутан залуус, шаталсан сургалтанд хамрагдагсад гэх мэт 1100 гаруй хүнд сурталчилсан байна. Энэ жилийн арга хэмжээнд МУИС-ийн герман хэлний хөтөлбөр хэрэгжүүлэгч багаас  багш Ж.Ариун, М.Одонтуяа, Б.Энхболд нар зохион байгуулж оролцлоо.

IMG_0194

IMG_0211

IMG_0188

IMG_0189

IMG_2914

DSC_0644

IMG_2870

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар