2014 оны Скайраннингийн оноо цуглуулах дэлхийн цомын тэмцээн 2014 оны 5 сарын 3-10-ны өдрүүдэд Европ тивийн ноён оргил Эльбруст /5642м/ амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн МУИС-ОУХНУС-ийн Төрийн захиргааны удирдлагын 3-р түвшний оюутан Ганхүү овогтой Баярцэцэг нь амжилттай оролцжээ. Энэ тэмцээнд Анх удаа эмэгтэй тамирчин оролцсон ба Г.Баярцэцэг нь 1:44:16 цагаар Монгол улсын рекордыг тогтоосон амжилттайгаар эх орондоо ирлээ.
МУИС-ОУХНУС-ийн Төрийн захиргааны удирдлагын 3-р түвшний оюутан Г. Баярцэцэг
Монголын баг тамирчид: Б.Эрдэнэбулган, Г.Баярцэцэг, Д.Отгонхүү
Монголын баг тамирчид дэлхийн шилдэг тамирчин Marco De Gasperi-гийн хамт
Чөлөөт авиралтын үеэр Г.Баярцэцэг
Мөн энэ тэмцээнд Монголын баг тамирчид нь Буриад зон олны “Алтаргана” наадмын 20 жилийн ойд зориулж оролцсоноороо онцлогтой байлаа. Монголын баг тамирчид 5 удаагын оролдлого хийсний үр дүнд 2014 оны 5 сарын 15-ны 14:40 цагт анх удаа Буриад дээлтэй Европ тивийн ноён оргил Эльбрус/5642м/-ын оргилд гарч Монгол улсынхаа тугийг амжилттай мандууллаа.
Оргилыг эзлэх оролдлогыг:
5 сарын 04 – 5290 метр / анхны өндрийн бэлтгэл/
Д.Отгонхүү, Б.Эрдэнэбулган
5 сарын 12 – 4650 метр / цаг агаар муу/
Д.Отгонхүү, Б.Эрдэнэбулган, Г.Баярцэцэг
5 сарын 13 – 4820 метр / цаг агаар муу/
Д.Отгонхүү, Б.Эрдэнэбулган, Г.Баярцэцэг
5 сарын 14 – 5300 метр / цаг агаар муу /
Д.Отгонхүү, Б.Эрдэнэбулган, Г.Баярцэцэг
5 сарын 15 – 5642метр /оргилыг амжилттай эзлэв/
Д.Отгонхүү, Б.Эрдэнэбулган, Г.Баярцэцэг
Энэ тэмцээнд оролцоход тусалж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн МУИС-ОУХНУСургууль болон Менежмент-төрийн захиргааны багш, суралцагсдад маш их баярлалаа.