Байгаль эх лицей ахлах сургууль элсэлтээ авч эхэллээ

Share Button

байгал эх лицей

Манай ахлах сургууль МУИС-ийн харьяанд 2001 онд байгуулагдсан бөгөөд 9-р анги төгсөж суурь боловсрол эзэмшсэн суралцагчдад бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн хичээлээр гүнзгийрүүлэн суралцуулдаг юм.

Энэ хичээлийн жилд 9-р анги төгсөж буй СУРАЛЦАГЧИД ТА БҮХНИЙГ

  • МУИС-д судалдаг ерөнхий эрдмийн хичээлийн агуулгаас сонгон суралцаж кредит  цаг тооцуулах
  • МУИС-ийн болон манай ахлах сургуулийн өндөр, мэдлэг туршлага, ур чадвартай эрдэмтэн багш нараар хичээл заалгах суралцах
  • Математик, мэдээллийн технологи, байгаль шинжлэлийн төрөл хичээлүүдээс сонгон гүнзгийрүүлэн судлах
  • МУИС-ийн гадаад хэлний төвийн эрдэмтэн багш нарын заах Англи хэлний ахисан түвшний хөтөлбөрт хамрагдах
  • Ногоон байгууламж, сургалтын таатай эрүүл орчин бүхий эко сургуульд суралцах зэрэг өргөн боломжууд хүлээж байна.

Манай элсэлтийн шалгалтын бүртгэл:2014 оны 06 дугаар сарын 09-15-ны өдрийг дуустал өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ:

  1. Суурь боловсролын гэрчилгээ
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  4. Шалгалтын хураамж 8000 төгрөг.
  5. Суралцагч өөрийн биеэр ирнэ.

Лавлах утас: 350535, 350511, 350537

Хаяг: СБД, 11- хороолол, 7-р хороо, МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль

Вэбсайт: www.eecbehs.num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар