Зүүн хойт Азийн Археологичдийн нийгэмлэгийн энэ удаагийн ээлжит Дэлхийн 6-р их хурал нь Улаанбаатар хотноо МУИС-ийн 1-р байрны дугуй танхим, 206, 321-р танхимуудад 2014 оны 06-р сарын 06-наас 06-р сарын 10 ныг хүртэл таван салбар хуралдаантайгаар хуралдаж байна.
Энэ удаагийн хурал “Зүүн хойд Азийн археологийн судалгаа” нэрээр болж буй хэдий ч Монгол нутаг дахь монголын Үндэсний археологичидийн явуулсан үндэсний археологийн шинжилгээний анги болон Монгол нутагт ажилласан Монгол-Орос, Монгол-Америк, Монгол-Солонгос, Монгол-Франц-Оросын хамтарсан археологийн шинжилгээний ангиудын Монгол нутагт явуулсан археологийн судалгааны урьдчилсан судалгааны үр дүнгүүдийг авч хэлэлцсэн болно.
Хурлын анхны өдрийн нэгдсэн хуралдаанд “Монголын археологи” гэсэн нэрийн дор, Монголын археологийн судалгааг нэн эртний чулуун зэвсгийн үеэс, хүрэл-төмрийн үеийн археологийн судалгаа, Хүннү, Түрэг, Уйгурын археологийн судалгаа, Монголын Эзэнт гүрний үеийн археологийн судалгаа гэх мэтээр сэдэвчлэн доктор, профессор, Д.Түмэн, Д.Эрдэнэбаатар, Ю.Болдбаатар, Ц.Одваатар, Л.Эрдэнэболд нарын судлаачдаас гадна шинэ үеийн залуу археологичид болох Г.Анхсанаа, Ч.Ванчигдаш, С.Болормаа, Ж.Баярсайхан, С.Бат-Эрдэнэ, Ц.Бямба-Очир нар эрдэм судлалын ажлаа хэлэцүүллээ.
Энэ Их Хурлаар нийт 9 секц хуралдаан хийж 150 гаруй Ази болон дэлхийн нэр хүнд бүхий судлаачид өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлж байна. ОХУ-ын ШУА-ийн гишүүн Н.Крадин, Артур Харинский, АНУ-ын Катрин Линдуфф, Канадын Францис Аллард, БНСУ-ын Янжинг Пак, Германы Кельны Их Сургуулийн Б.Миллер зэрэг дэлхийн нэр хүндтэй олон археологичид энэ хуралд оролцож байна.