МУИС нь Монголын ууган, үндэсний хэмжээний их сургууль болохын хувьд төгсөлтийн ёслолын арга хэмжээг нэгдсэн байдлаар, тодорхой дэг, журмын хүрээнд өргөн цар хүрээтэйгээр МУИС-ийн болон Бүрэлдэхүүн сургуулиудын удирдлага, багш ажилтнуудын төлөөлөл, төгсөж буй оюутнууд, тэдний гэр бүл найз нөхдийн оролцоог хангах боломжийг бүрдүүлсэн байдлаар Чингисийн талбайд зохион байгуулна.
Ёслолын арга хэмжээний ерөнхий мэдээлэл:
2013-2014 оны хичээлийн жилд МУИС-ийн хэмжээнд нийт 4,500 орчим бакалавр, магистр доктор оюутан төгсөх бөгөөд тэдний баярыг хуваалцахаар ирэх зочдын тоог нэмж ойролцоогоор 10 000 орчим хүн оролцоно.
Монгол улсын төв талбай “Чингисийн талбай”-н Сүхбаатарын хөшөөнөөс өмнөх хэсэг болох олон нийтийн талбайд арга хэмжээ зохиогдоно. Уг зөвшөөрөгдсөн хэсэгт 4х10 хэмжээтэй тайз, тус бүр 10 метрийн урттай хажуугийн 2 караказ, дууны тоног төхөөрөмжийг байрлуулан, чимэглэнэ. Тайзны өмнө талд төгсөгчид болон эрдэмтэн багш нарын байрлах хэсгийг бүрэлдэхүүн сургууль бүрээр А, Б, В, Г, Д гэсэн 5 секторт хуваан талбай засна. Бүрэлдэхүүн сургууль буюу секторын байршлыг мэдээлэх таних тэмдэг болох пайзыг байрлуулна.
А сектор – ШУС, Шинжлэх ухааны сургууль
Б сектор – ОУХНУС, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
В сектор- ХЗС, Хуульзүйн сургууль
Г сектор- ХШУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Д сектор- БС, Бизнесийн сургууль
Ёслолын арга хэмжээ зохион байгуулагдах хэсгийг зориулалтын шонгууд, тусгаарлах уяа, оюутнуудын тусламжтайгаар хязгаарлана. Тайзны хажууд Монгол улсын төрийн далбаа, МУИС-ийн 2 далбааг салаавчлан байрлуулна. Тайз хүртэлх гол замд улаан хивс тавина. Тайзны караказны дээд хөндлөн хэсгийг баярын уур амьсгал оруулан чимэглэсэн байна.
МУИС-ийн Төгсөгчдийн Ёслолын нэгдсэн арга хэмжээний урилга, хөтөлбөр 2014 оны 6 дугаар сар 13-ны өдөр буюу Баасан гарагт Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албадаар дамжуулан тараагдах бөгөөд Төгсөлтийн Ёслолын нэгдсэн арга хэмжээ 2 үе шаттай зохион байгуулагдана:
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 69 ДЭХ ТӨГСӨГЧДИЙН
“ЭРДМИЙН БАЯР”-ЫН ХӨТӨЛБӨР
Төгсөлтийн Ёслолын нэгдсэн арга хэмжээ 2 үе шаттай зохион байгуулагдана.
I хэсэг:
11.00-13.20 Бүрэлдэхүүн сургууль дээр төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдгийг гардуулна.
13.20-13.30 Чингисийн талбайд цуглана. Төгсөлтийн ёслолын хувцсаар жигдэрсэн төгсөгчид талбайн хуваарилагдсан хэсэг рүү 3 талаас /орц гарц/ орж хуваарилсан секторт байраа эзэлнэ. Төгсөгчдөд баяр хүргэх хүмүүс хязгаарлах шугамын гаднаас баяр хүргэн, зураг авах боломжтой.
13.30-14.00 Урлагийн тоглолт явагдана
II хэсэг: Нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ
14.00-14.05 Төрийн дуулал /Үлээвэр найрал хөгжимтэй/
14.05-14.10 Хөтлөгч арга хэмжээг эхлүүлнэ. МҮОНТ-ийн тавдугаар нэгдэлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол ажиллана
14.10-14.15 МУИС-ийн Захирал Др. А.Галтбаяр баяр хүргэж үг хэлнэ
14.15-14.20 Төр, захиргааны байгууллагаас мэндчилгээ дэвшүүлнэ
14.20-14.25 МУИС-ийн төгсөгчдөд боловсролын зэрэг, цол олгох тухай захирлын
тушаал уншиж танилцуулна
14.25-14.40 МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль бүрийн шилдэг төгсөгчдөд диплом гардуулна
14.40-14.45 Төгсөгчдийг төлөөлөн Бизнесийн сургуулийн төгсөгч Ө.Мөнхчулуун үг хэлнэ
14.45-14.50 Хаалтын мэндчилгээ
14.50 Дурсгалын зураг татуулах цаг. /Төв тайзны хажуугийн тусгайлан зассан талбайд зураг авахуулах боломжтой/
Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны талаар мэдэлэл авах, тодруулах зүйл байвал Бүрэлдэхүүн сургууль бүрээс зохион байгуулах ажлын хэсэгт орсон дараах багш нараас асууж болно:
Багш нар:
Н.Пүрэвцогт Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш,
Л.Энхтөр Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, 88222686
С.Энхмэнд Хуульзүйн сургуулийн багш, 99665818
Б.Болдсүрэн Шинжлэх ухааны сургууль, 99245404
Т.Эрдэнэ-Очир Шинжлэх ухааны сургууль, 99957717
Ш.Солонго Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, зааварлагч, 99055505
Э.Жавхлан Бизнесийн сургууль, Санхүүгийн тэнхмийн багш, 96061350
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
2013-2014 оны хичээлийн жил
Тодруулах зүйл байвал дараах утсаар холбогдоно уу: 77307730-1143, 1185

