Японы алдартай Тайко бөмбөрийг МУИС-д гардуулж өгөв

Share Button

Япон-Монголын соёлын хамтын ажиллагааны 40 жилийн ойн хүрээнд Tradition Japan сангийн Ерѳнхий захирал Яхаги Чизүко санаачлан 2014 оны 6 сарын 24 ны ѳдѳр Дуурь бүжгийн эрдмийн театрт Соёлын солилцооны тоглолт болж өнгөрлөө. Уг арга хэмжээний зохион байгуулалтанд МУИС Оюутанд үйлчлэх төв хамтран ажилласан бөгөөд МУИС-ийн авъяаслаг оюутнууд олон үндэстний хувцас өмсөж, загвар үзүүллээ. Уг арга хэмжээнд Япон талаас 15 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн бүрэлдэхүүн оролцсон бөгөөд Монголоос тѳрийн соёрхолт дуучин Д. Болд болон “Хөсөгтөн” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Тоглолтонд зориулж Япон болоод дэлхийд алдартай Тайко бѳмбѳрийг хувь хүн, албан газруудын хандиваар бүтээлгэсэн. Энэхүү бѳмбѳрийг Монгол Улсын их сургуульд бэлэглэж Монгол Японы соёлын харилцааны бэлэгдэл болгон Монгол Япон тѳвд байршуулахаар МУИС-ийн Захирал Др.А.Галтбаярт хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагааны үеээр МУИС-ийн захирал Др.А.Галтбаяр мэндчилгээ дэвшүүлж үг хэлэхдээ:
Өнөөдрийн энэ үйл ажиллагааны хүрээнд МУИС-д Тайко бөмбөрийг хадгалуулж байгаа явдал нь МУИС Монгол-Япон төвөөрөө дамжуулан япон орныг сонирхдог судалдаг оюутан залуус, ард иргэдэд Япон улсын өв соёлын талаар танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцолд их хувь нэмэр оруулах нэг том алхам болно гэж үзэж байна. Цаашдаа хоёр улсын соёл, боловсролын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам бүр гүнзгийрүүлж ажиллахад МУИС хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
IMG_2486

IMG_2569

IMG_2535

IMG_2558

IMG_2565

IMG_2619

IMG_2616

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар