36 ДАХЬ УДААГИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Бүртгэл;
- Бүртгэлийн хугацаа: 2014.07.28~ 08.15(ажлын өдрөөр)
- Бүртгэх цаг: 11:00~17:00
- Бүртгүүлэх арга: Бүртгэлийн байрт өөрийн биеэр ирж бүртгүүлэх
- Бүртгэхгазар: МУИС-ийн хичээлийн 2-р байр, 169 тоот
- Бүртгэлийнхураамж : 20,000 төгрөг
- Бүрдүүлэх материал : цээжзураг (3×4 хэмжээтэй) 2 хувь, бүртгэлийн хураамж
Шалгалт
- Шалгалт авахөдөр: 2014.10.12 (Ням)
- Шалгалт авах газар: МУИС-ийн хичээлийн 2-р байр
- Шалгалтын төрөл, түвшин : TOPIK I (түвшин 1~2), TOPIK II (түвшин 3~6)
Ангилал | Цаг | Төрөл | Ангид орох цаг | Эхлэх цаг | Дуусах цаг | Шалгалтын хугацаа | Тайлбар |
TOPIK I | 1-р цаг | Сонсох | 08:10 | 09:00 | 10:40 | 40 мин | Үдээс өмнө |
Унших | 60 мин | ||||||
TOPIK II | 1-р цаг | Сонсох | 11:10 | 12:00 | 13:50 | 60 мин | Үдээш хойш |
Бичих | 50 мин | ||||||
2-р цаг | Унших | 14:10 | 14:20 | 15:30 | 70 мин |
- Ангид орох цаг: Шалгалт эхлэхээс 20 минутын өмнө суудлаа эзлэх
- Шалгалтанд авч ирэх зүйлс: Бүртгэлийн хуудас, хүчинтэй хугацаа хэтрээгүй, зурагтай бичиг баримт (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх)
Шалгалтын хариу
- 2014.11.10-ны 15:00 цагаас хойш www.topik.go.kr сайтаас бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдрөө оруулан шалгана.
- Дүнгийн лавлагааг www.topik.go.kr сайтаас үнэгүй хэвлэж авах боломжтой. (35 дахь удаагийн шалгалтаас эхлэн 5 удаа үнэгүй хэвлэж авах боломжтой, 35 дахь удаагийн шалгалтаас өмнөх шалгалтуудын лавлагааг 2 удаа үнэгүй хэвлэж авах боломжтой)
- Дүнгийн хуудас 2014.11.10-с хойш 10~14 хоногийн дотор ирнэ.
- Дүнгийн хуудсыг МУИС-ийн 2-р байрны 169 тоотоос бүртгэлийн хуудас, бичиг баримттайгаа ирж авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9160-0085, 9406-2929 дугаараас лавлана уу.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ