Монгол хэл, соёлын зуны сургууль боллоо

Share Button

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс жил бүрийн зуны амралтаар гадаад орнуудын залуу монгол судлаач, монгол судлалын оюутнуудыг дэмжих, тэдний Монгол Улсад ирэх, сурах боломжийг хангах, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол хэл соёлын зуны сургуулийг 14 хоногийн хугацаатай жил бүр зарладаг билээ. Энэ нь Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны яам, МУИС-ийн Гадаад Харилцааны албанаас зарлан явуулж буй зуны сургуулиудаас  ялгаатай хөтөлбөр юм.

IMG_1810

МУИС-ийн МСХ-гийн Зуны сургалтын хөтөлбөрт ангид монгол хэлний бичиг, яриа, сонсох дадлагын хичээл хийх,  монголын музей, галерей, үзэсгэлэн үзэж монголын соёл урлагтай танилцах, түүхэн дурсгалт газруудаар аялж нүүдэлчдийн амьдрал ахуйтай танилцах, байгаль орчин, орчин үеийн монголчуудын амьдрал үзэж танилцах зэрэг олон зүйл багтдаг бөгөөд энэ удаагийн зуны сургалтад Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн монгол хэлний 2 дугаар ангийн оюутнууд хамрагдаж, монгол хэл соёлын сургалт, дадлага амжилттай хийлээ.

IMG_1794

Монгол судлалын зуны сургуулийн нэгэн чухал онцлог нь энэ жилээс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнгээс зарласан зуны сургалтын хичээлийн цагийг тэдний сургалтын үргэлжлэл болгон кредит тооцож байхаар шийдвэрлэсэн нь чухал ач холбогдолтой болж байна. Дараа жилийн Монгол хэл, соёлын зуны сургууль 2015 оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн 2 долоо хоногийн хугацаатай 8 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх болно. Зуны сургуулийн тов, хөтөлбөрийг манай вэб сайтад мөн тавина. Сонирхсон оюутан, суралцагч, залуу судлаачид та бүхэн манай хүрээлэнгийн infomonstudies@gmail.com хаягаар холбоо барина уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар