АНУ-ын “ACBSP” олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагад МУИС-ийн ЭЗС “Өөрийн үнэлгээ”-ний тайлангаа албан ёсоор хүлээлгэн өглөө

Share Button

logo_web.jpg1ЭЗС нь сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрүүддээ чанарын үнэлгээ хийлгүүлэхээр АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн холбоо (ACBSP)-ны гишүүнээр 2010 оны 5-р сард элссэн билээ. 2011-2012 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны хүрээнд өөрийн үнэлгээний тайлангаа бичиж, 2013 оны 1 сарын 15-нд тус байгууллагад албан ёсоор тайлангаа амжилттай хүлээлгэн өглөө. Магадлан итгэмжлэлийн үйл явцын ажлын дарааллын дагуу  2013 оны 3 сарын 10-13-нд ЭЗС дээр АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн холбоо (ACBSP)-ны шинжээчид ирж ажиллана. Тус шинжээчид ЭЗС-ийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрүүдтэй танилцаж, өөрийн үнэлгээний тайланд үнэлэлт, дүгнэлт өгч, магадлан итгэмжлэх эсэхийг тодорхойлох ба 2013 оны 6 сарын 24-27-нд болох АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн холбоо (ACBSP)-ны жилийн тайлангийн хурлын үеэр магадлан итгэмжлэгдсэнийг баталгаажуулсан сертификат хүлээлгэн өгнө.

МУИС-ЭЗС-ийн Сургалтын алба

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар