МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдлаа

Share Button

news-img МУИС-ийн Удирдах зөвлөл 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар 3 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

МУИС-ийн 2014 оны үйл ажиллагааны орлогын болон зарлагын төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. Мөн “Монгол Улсын Их Сургуулийн 2020 он хүртэлх хөгжлийн шинэчилсэн стратеги төлөвлөгөө”-г хэлэлцэж, Удирдах зөвлөлөөс томилогдсон ажлын хэсгийн хүрээнд шинэчлэн боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 15-ны дотор Удирдах зөвлөлөөр дахин хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байна. Эцэст нь “Монгол Улсын Их Сургуулийн Дүрэм”-ийг баталж, Монгол улсын холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх засварыг хийн 2014 оны 11 дүгээр  сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар