МУИС-д Мэдээлэл технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх асуудалд чиглэсэн хэлэлцүүлэг боллоо

Share Button

МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд Мэдээллийн технологийн хэрэглээг нэмэгдүүлэхэд шаардлагатай бодлого боловсруулах, практик асуудлыг шийдэх арга, шийдлийн талаар мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг судлах зорилгоор энэхүү хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. МУИС-д элсэлт зохион байгуулах, хичээл сонгон баталгаажуулах, хичээлийн хуваарь болон номын сангийн ном, сурах бичгийг каталогижуулах зэргээр мэдээлэл технологийн системд оруулан ашиглаж ирлээ. Одоогийн нөхцөл байдалд учирсан зарим хүндрэлийг арилгах, МТ-ийн орчныг хөгжүүлэх шаардлагууд бий. Хэлэлцүүлгийн үеэр цаашид хичээлийн хуваарь хийх ажиллагааг боловсронгуй болгох, хэрэглэгчид ээлтэй болгон хөгжүүлэх, хавсарга болон хос мэргэжлээр сурах боломжийг СиСи-ээр хангах, МУИС-ийн хэмжээнд бүхий л хөтөлбөрүүдээс сонгон сурах боломжийг бий болгох, номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголтын хэлбэрт шилжүүлэх, ТҮЦ-ийн үйлчилгээг нэвтрүүлэх, оюутны үнэмлэхний хэрэглээг өргөжүүлэх, элсэлтийг орон даяар онлайн хэлбэрээр авах, СиСи системийн тусламжтайгаар олон төрлийн судалгаа авах, мэдээлэл тараах боломжийг нэмэгдүүлэх, мэргэжил сонгох үйл ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй ажлууд хийгдэхийг онцоллоо.

IMG_4364

Эдгээр ажлуудын эхлэл болгож МУИС-ийн Хичээлийн хуваарийн системд үүссэн асуудлыг шийдвэрлэхээр мэргэжилтүүд өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Тэдний тавьсан илтгэл МУИС болон Бүрэлдэхүүн сургуулиудын ерөнхий суурь хичээл, анги танхимийн жигд хуваарилалт, олон төрлийн давхацлыг арилгах чадвар бүхий системийг бий болгоход чиглэгдлээ. МУИС-ийн Бүтцийн өөрчлөлтэй холбоотой шинэчлэлийн ажлууд ийнхүү Сургалтын үйл ажиллагаанд Мэдээллийн технологийн ашиглалтыг өргөжүүлэн хөгжүүлэх ажлаар үргэлжилж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар